ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 195

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж түр хамгаалах өрөөг засварлав.

2025-09-20 233
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж түр хамгаалах өрөөг засварлахад Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюун 1.000.000 төгрөгний дэмжлэг үзүүлж Хүүхэд,гэр бүлийн нийгмийн ажилтан Л.Цэрэнпунцагт 2025.09.04-ны өдөр хүлээлгэн өглөө. . Уг засварыг хийж гүйцэтгэсэн ЕБС-ийн багш Г.Хүрэлбаатар, Нийгмийн ажилтан Б.Баасанбат, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Л.Цэрэнпунцаг, Мөн шаардлагатай эд хогшлын туслалцаа үзүүлсэн ЕБС-ийн захиргаанд баярлалаа . Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 12 ширхэг 🌴буйлс модыг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарив

2025-09-20 366
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 12 ширхэг 🌴буйлс модыг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарьж, арчлах ажлыг хийв. Тарьж ургуулах зөвөлгөө , үрсэлгээг өгч хамтран ажилласан Sandor berry компанийн захирал Ганбат Сансарчимэг болон гэр бүлд нь баярлалаа. Сумын ИТХ 2025.09.12
khural.mn

унцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдоржоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас буян ном хуруулав.

2025-09-20 351
Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ. Өндөрширээт сумын хэмжээнд нийт 12 хүн хэлмэгдсэн талаарх судалгаа байдаг. Уг өдрийн хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн дурсгалыг хүндэтгэн Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдоржоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас буян ном хуруулав. 2025.09.10

Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт сэдвээр сургалт, алтан хонх тэмцээн зохион байгуулагдав.

2025-09-20 376
Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт сэдвээр сургалт, алтан хонх тэмцээн зохион байгуулагдав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэр төрийн сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор ЕБС-ийн түүх,нийгмийн ухааны багш Амарсайхан Нуурбат Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт сэдвээр 10-12-р ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулж , уг сэдвийн хүрээнд АЛТАН ХОНХ” тэмцээнийг явуулж 12-р ангийн сурагч 🥇Ч.Амгаланбаатар 1-р байр эзлэв. 2025.09.10

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХҮНДЭТГЭХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ШҮЛГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-09-20 395
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХҮНДЭТГЭХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ШҮЛГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж үндэсний үнэт зүйлийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг баяжуулах зорилгоор ЕБС-ийн Түүх ,нийгмийн ухааны багш Амарсайхан Нуурбат, шүүгчээр Монгол хэл,уран зохиолын багш Д.Ичинноров,Б.Уранцацрал нар шүүж 1-3 р байрыг эзлүүлэв.🔸1-р байр 12-р ангийн сурагч У.Бумбаяр 🔸​2-р байр 12-р ангийн сурагч Г.Тэлмэн ​🔸3-р байр 11-р ангийн сурагч Б.Сугардорж нар шалгарав. 2025.09.10

Сумын ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан хуралдав.

2025-06-25 102
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2025.06.25-ны өдөр 85.7 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд: 1.Сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт 3.Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт 5.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 6.Соёлын төв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан 7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэв.

Уянга 3-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-20 92
Уянга III-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.20-ний өдөр нийт 174 өрхөөс 74 иргэн хуралд оролцож Багийн төвд хуралдлаа. III-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцэж 2 тогтоол батлан гаргав.

Баянтуул 1-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-19 101
Баянтуул I-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.19-ний өдөр нийт 206 өрхөөс 68 иргэн хуралд оролцож Байтын дэнжид хуралдлаа. I-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцэж 2 тогтоол батлан гаргав.

Хайрхан 2-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-18 91
Хайрхан II-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.18-ны өдөр 64% хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Хайрхан II-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцэж 2 тогтоол батлан гаргав.

ХҮҮХДИЙН МАРАФОН-2025

2025-06-01 249
🌈 “ХҮҮХЭД -ХАЙР -ИРЭЭДҮЙ”🌈 ХҮҮХДИЙН МАРАФОН-2025 🌞 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 🏃🏃‍♀️Хүүхдийн марафон-2025 уралдааныг👨‍🦱👧 6-9, 10-13, 14-18 насны ангиллаар ИТХ-ын ажлын алба, Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид зохион байгууллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан 2025 оны 05 сарын 23-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-05-23 187
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 1.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай 2.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар, дөрөвдүгээр хуралдаанаар төлөөлөгчдөөс гарсан эрчимжүүлэх шаардлагатай нийт 9-н саналын хэрэгжилтийг хэлэлцэж зөвлөлийн хурлын тэмдэглэлээр Засаг даргад чиглэл өгч ажиллав.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2025-05-22 222
Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, сахилга дэг журмыг бэхжүүлэх хорооноос 2025.05.22-ны өдөр ажлын хэсэг байгуулан сумын төвд эзэнгүй ашиглагдахгүй байгаа барилга байгууламжийн орчны эрүүл аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж хяналт тавьж ажиллав.

ГАРАЛ ҮҮСЭЛ-2025 АЯН

2025-05-16 218
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ , УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛӨӨС ГАРАЛ ҮҮСЭЛ-2025 АЯНЫ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ,ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАВ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 2025.04.18-ны өдөр 85.7 хувийн ирцтэй Иргэний танхимд хуралдлаа.

2025-04-18 190
Ээлжит бус нэгдүгээр хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд : ✅Сумын сонгуулийн хороо байгуулах тухай ✅Ухуулах хуудас байршуулах байршил тогтоох тухай ✅ ИТХ-ын ажлын албанаас Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ИТХ-ын нийт 12 төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан 2025.04.07-ний өдөр 80 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-04-07 186
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. Хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай 2. Засгийн газрын 402 дугаар тогтоол Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлын тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

хяналт шалгалт

2025-03-27 245
ГХУСАЗЗ-өөс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сумын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд , утаат тамхи худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр борлуулахгүй байх талаар зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

''Хуулийн цаг''

2025-03-26 237
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 7 хоног бүрийн 3 дахь өдөр Хуулийн цагийг цувралаар бэлтгэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сумын 2025 оны төсөв баталсан тогтоолын танилцуулгыг ИТХ-ын дарга Б.Гунгаазаан -Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Татварын улсын байцаагч Б.Алимаа нар хүргүүлж ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11257
8704 / 77%
1152 / 10%
399 / 4%
1002 / 9%