ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Мэдээлэл


нийт 62

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01 дүгээр сарын мэдээ

2024-01-29 66
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01 дүгээр сарын мэдээ

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 19-р хуралдаан хуралдав.

2020-12-04 642
умын ИТХ-ын Тэргүүлэгчдийн арванесдүгээр хуралдаан 2020.12.04-ны өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдаж Дараахь асуудлыг хэлэлцэв .1. Хөрөнгө акталж, устгах тухай 2. Хөрөнгө дахин үнэлэх тухай 3. Ажлын хэсэг байгуулах тухай 4. Хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай 5.Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтийг дүгнэх тухай 6. Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай 7.Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөө”-ний 1 дүгээр үеийн /2017-2020/ хэрэгжилт 8. Байгалийн нөөцийн сангийн мэдээлэл зэргийн тус тус хэлэлцэж нийт 6 тогтоол гаргаж, эдгээр асуудлын хүрээнд сумын Засаг даргад тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө.

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2020.11.04-ны өдөр хуралдав.

2020-11-24 657
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан 2020,11,04-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж ,Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулан өглөө. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 66,6 хувийн саналаар Ц.Сампилноровыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгов. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 61 хувийн саналаар сумын Засаг даргад А.Даваа-Очирыг нэр дэвшүүлж, Аймгийн Засаг даргад томилуулахаар саналыг хүргүүлэв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдав.

2020-04-07 198
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нийт 6 удаа хуралдаж 24 асуудлыг хэлэлцэн 23 тогтоол шийдвэрийг гарган дээд шатны байгууллага болон сумын Засаг даргад хүргүүлэв. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээд шатны байгууллагад хугацаатай бичиг болон бусад судалгаа тайлан мэдээлэл нийт 14 хүргүүлэв.

ИТХ-аас 1-р улиралд хийсэн ажлын талаар гарын авлагыг гаргав.

2020-04-07 164
Өндөрширээт сумын ИТХурлаас энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлан мэдээ болон сумын иргэдийн Төлөөгчдийн Хуралдаанаас батлагдан гарсан тогтоол шийдвэрүүдийг эмхтгэн гарын авлагыг бэлтгэн гаргасан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГазрын мэргэжилтэн бүр өөрсдийн ажлын чиглэлээр дагуу хийсэн ажлаа тайлагнаж улирал бүр гарын авлагыг жижиг ном хэлбэрээр хэвлэн иргэдэд хүргэхээр зорин ажиллаж байна. Уг гарын авлага, тараах материалыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг, ОНИМТ ажилтан Д.Наранцэцэг нар хамтран хийсэн бөгөөд сумын бүх айл өрх иргэдэд хүргэхээр ажиллаж байна 2020-04-03 18:46

Өрх толгойлсон эцэг,амьжиргааны түвшин доогуур өрх, хүүхдүүдэд дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангав.

2020-04-07 182
вирусээс урьдчилан сэргийлэх гарын авлага, зөвлөмж, ИТХ-ын хийсэн ажлын 1-р улиралын тайланг хүргэж ажиллав.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв.

2020-03-24 162
Хүнсний дэлгүүрийн худалдагч нарт 2020.03.20-ны өдөр сургалт зохион байгуулав.

Төрийн болон ТББ, иргэд уриалгад нэгдэж хандив өгөв.

2020-03-02 168
Уриалгад нэгдсэн төрийн болон ТББ,аж ахуй нэгжүүд,төрийн албан хаагчид,иргэд та бүхний сэтгэлийн хандиваар өгсөн 1.012.000 төгрөг,Туулын гүний хүрээ Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам нар 2ширхэг халуун хэмжигч , Ricko trans цемент баазад ажилладаг нутгийн залуус 10 ширхэг хамгаалалтын хувцасыг 02.27-ны өдөр Эрүүл мэндийн төвийн хамт олонд гардуулан өгөв./бэлэн мөнгөөр авсан тайлан мэдээг цаг тухайд нь баримттай мэдээллэнэ/ Сайн үйлс дэлгэрэх болтугай .
khural.mn

Мэдээлэлээ сонсъё-14 гарын авлагыг боловсруулан иргэдэд хүргэв.

2019-09-26 169
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, хурлын үйл ажиллагааны мэдээлэл /2019 оны 6-р сарын байдлаар / Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хэдийгээр төсөв санхүү захиран зарцуулах эрх бүхий гүйцэтгэх байгуулага биш ч сум орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж засаг дарга түүний тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй билээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ажлын албандаа 2 орон тоотой ажиллаж байна. Дарга Б.Оролзод ,Нарийн бичгийн даргаар Б.Отгонцэцэг нийт 15 төлөөлөгчтэй ,7 тэргүүлэгчдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хурлын төлөөлөгчөөр : 1-р багаас Ч.Уранчимэг,Ц.Лхагвасүрэн , Д.Сэрээтэр А.Даваа-очир, М.Баярмаа 2-р багаас Б.Оюунчимэг,Р.Цолмон , Ц.Сампилноров 3-р багаас Б.Оролзод, Б.Бадрахгэрэл, Д.Бахаамаазагдаа ,Л.Зоригбат 4-р багаас Д.Ичинноров, Ц.Болдбаатар ,Б.Батжаргал нар сонгогдон ажиллаж байна. Хурлын тэргүүлэгчид : Б.Оролзод, Р.Цолмон, А.Даваа-очир, Д.Ичинноров, Д.Сэрээтэр.Б.Батжаргал, Ц.Лхагвасүрэн . Сумын ИТХ-ын дэргэд орон тооны бус 3 хороо ажилладаг. ТӨСӨВ САНХҮҮ ,ЭДИЙН ЗАСАГ –ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХОРОО , НИЙГМИЙН БОДЛОГО –ДЭД БҮТЦИЙН ХОРОО, БАЙГАЛЬ ОРЧИН –ХӨДӨӨГИЙН БОДЛОГЫН ХОРОО тус тус ажилладаг. Хурлын хороо нь: Хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх санал дүгнэлт гаргах,хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг хороо ажилдаг. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал нийт 6 удаа хуралдаж 37 асуудлыг хэлэлцэж нийт 34 тогтоол , 3 асуудлыг хэлэлцэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн хурлаас албан тоотоор Засаг даргад үүрэг чиглэл өгч ажиллав. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан ажил : 1. Багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Багийн Засаг дарга,БИНХурлын Тэргүүлэгчид, байгууллагын дарга нарын нэгдсэн сургалтыг 2019.02.18-ны өдөр зохион байгуулж сургалтанд нийт 26 хүн хамрагдав. Мөн сумын ИТХ-аас Багийн хурлуудад мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч ажиллав. 2. Хөдөөгийн нийт 3 багийн иргэдийн нийтийн хурлууд 2019 оны 03-р сарын 05-25-ны өдрүүдэд хуралдаж хуралд нийт 310 иргэн оролцож. Хурлаар нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Сантын 4-р багийн иргэдийн нийтийн хурал нийт 2 удаа хуралдаж 4 асуудлыг хэлэлцэж нийт 91 иргэн хуралд оролцсон байна.. 3. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж аймаг, сумын эмэгтэй төлөөлөгчид хамтран сумын эмэгтэйчүүдийн цэнгүүнийг хамтран зохион байгуулав . 4. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг сумын төвд зохион байгуулж 1-2-р байрыг тус тус эзлүүлэнөргөмжлөл, мөнгөн шагнал ,шилжин явах цомоор шагнаж урамшуулав. 5. Сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХурлын дарга, тэргүүлэгчид нийт 20 хүн 04-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын болон хороодын хурлын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав. 6. Сумын ИТХ-ын төлөөлөгчид БИНХурлын дарга, тэргүүлэгчид нийт 20 хүн төрийн ордонд орж УИХ гишүүн А.Сүхбаттай уулзаж сум орон нутагт хийх ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцов. 7. Сумын Улаанзагалмайн хороо, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хамтран Хүмүүнлэгийн аяныг 04.18-04.22 –ны өдрүүдэд сумын төвийн Төрийн болон ТББ, хүнсний дэлгүүрүүдийн дунд зарлаж аяны хүрээнд цугларсан хүнсний бүтээгдэхүүн нүүрс, эд бараа, материал, мөнгө зэргийг өрх толгойлсон нийт 7 эмэгтэйд гардуулан өгөв. 8. Сумын иргэдийн төлөлөөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас ажлын хэсэг байгуулж даргаар Р.Цолмон, Б.Батжаргал нар 2019.05.01-05.05-ны өдрийн хугацаанд сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдтэй уулзаж тайлбар мэдээлэлийг авч ажлын хэсгийн дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллах талаар Засаг даргад албан тоотыг хүргүүлэн ажиллав. 9. Сумын иргэдийн төлөлөөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас ажлын хэсэг байгуулж даргаар нь Ц.Лхагвасүрэн, А.Даваа-Очир, Б.Оюунчимэг нар 2019.05.28-ны өдөр эмийн эргэлтийн санд хяналт шалгалтыг хийж ажлын хэсгийн дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллах талаар Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн даргад албан тоотыг хүргүүлсэн болно. 10. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд бичил уурхай ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх талаар нийт 2 өргөдөл , хүсэлт ирүүлж 1 өргөдөлийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Засаг даргад уг асуудлыг судлан шийдвэрлэж ажиллах талаар албан тоотыг хүргэсэн. 1 өргөдөлийг холбогдох газарт нь хариуг хүргэв. 11. Төрийн дээд шагналд нийт 23 иргэнийг тодорхойлж шагналын материалыг дээд шатанд уламжлахыг Засаг даргад даалгасан байна. -Сумын аварга, аварга малчин болон бусад аймгийн шагналд нийт 28 иргэний шагналын материалыг хэлэлцэж шийдвэрлэн шагналыг цагаан сараар болон бусад тэмдэглэлт баяраар гардуулан өгсөн байна. Мэдээ бичсэн: ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг

Хайрхан багийн Төлөөлөгчдийн нэг өдөр болов.

2019-09-26 164
Хайрханы 2-р багийн Төлөөлөгчдийн нэг өдөр арга хэмжээ 2019 оны 09.23-ны өдөр Үрүүлтийн урд цохионд болов. Өдөрлөгт нийт 60 иргэн оролцов. Арга хэмжээний хүрээнд : 4 төрлийн тэмцээн зохион байгуулагдав. Эрэгтэй гар барилдаанд : 1-р байр С.Наранбадрах, 2-р байр Х.Пүрэвтогтох. Эмэгтэй гар барилдаанд: 1-р байр Х.Чойсүрэндулам, 2-р байр П.Алтанцэцэг Хэн сайн дэмбээдэх вэ ? тэмцээнд 1-р байр Д.Сумъяа, 2-р байр Ж. Цогтбаатар Эмэгтэйчүүдэд: 1-р байрТ. Наранчимэг, 2- байр С.Наранцэцэг Малчид дуулж байна тэмцээнд : 1-р байр С.Баяртунгалаг, 2-р байрыг Ж.Цогтбаатар, 3-р байрыг Н.Занданбал нар тус тус эзлэв. Гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдааны төрөлд Гар урлалд: 1-р байрыг Ц.Үүрдмөнх Цагаан идээнд:1-р байрыг Л.Юмдоржмаа Тусгай байранд Г.Ганзориг нар шалгарч өргөмжлөл, медаль , үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцав.

2019-09-13 166
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 09.06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй Ахмадын өргөөнд хуралдаж нийт 5 асуудлыг хэлэлцэв. Ахмадын байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, ахмадын зөвлөх үр дүнгийн талаар ярилцаж ахмадын төлөөлөл болох Нямбуужунхуар , Дуламсүрэн, Дашхүү,Баясгалан нар урилгаар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв . Үүнд : 1. Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сумын хөтөлбөр /2017-2018/-ийн хэрэгжилтийн явцын тайлан, танилцуулга, шийдвэрийн төсөл 2. Ахмадын байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, ахмадын зөвлөх үйлчилгээний үр дүн 3. Сумын 2019 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл 4. Ажлын хэсэг байгуулах тухай 5. Ээлжийн амралт олгох тухай

Юу байна түүгээрээ туслая хандивын аяныг зохион байгууллаа.

2019-04-24 165
Жил бүр ИТХурлаас уламжлал болгон зохион байгуулдаг хандивын аяныг сумын Улаанзагалмайн хороо, ИТХ-ын Эмэгтэй төлөөлөгчид хамтран 04 сарын 18-аас 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.. Уг аяны зорилго нь хандиваар цугларсан мөнгө болон бараа материалыг өрх толгойлсон 7 эмэгтэйчүүдэд хүргэх зорилготой . Уг арга хэмжээнд ЕББДС, Алтан шагай цэцэрлэг, ЗДТГ ,Соёлын , ЭМТ, Цаг уурын төв, Хаанбанк,Төрийн банк, Халаалтын төв, Хадгаламж зээлийн хоршоо, Элбэг сод, Ширээт хөгжил хоршоо, Од , Хатантуул зэрэг байгууллага ,аж ахуй нэгжүүд оролцож хандивын эд барааг,хүнсний зүйл,нүүрс түлээг 7 эмэгтэйгээс 6 эмэгтэйд гардуулан өглөө. .Хандиваар бэлэн мөнгө нийт 183,000 төгрөг , гэр ахуйн бараа материал болон хувцас, нүүрс түлээ цугларсан. Цугларсан хандивын мөнгөөр өрх толгойлсон эмэгтэй Д.Пунцагдулам, Д.Шархүүхэн, П.Дуламсүрэн, Г.Энхтуяа, П.Сосорбарам,С.Цэцгээ нарын 6 иргэнд хүнсний бүтээгдэхүүн авч гардуулан өглөө. Хандивын аянд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1298
509 / 39%
411 / 32%
184 / 14%
194 / 15%