ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Уянга 3-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-20

Мэдээлэл:  АИТХ-ын төлөөлөгч Ц.Оюун төлөөлөгчийн үйл ажиллагааны талаар

-Сумын Засаг дарга Д.Сумъяасугар 2025 онд ОНХСХ-өөр хийгдэж буй ажлын талаар 

-ИТХ-ын н/б дарга Б.Отгонцэцэг Нэгжийн хуулинд төлөөлөгчийн эрх,үүрэг. Хурлаас баталсан шийдвэрийн танилцуулга

-МЭТ-ын улсын байцаагч У.Дэнсмаа Мал амьтаны эрүүл мэндийн тухай 

-ЕБС -ийн захирал Г. Цэцэгмаа ЕБС-ийн үйл ажиллагаа орчин нөхцөл давуу талаар тус тус багийн иргэдэд мэдээллээ. 🏥ЭМТ-өөс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулав. 🙋Сумын удирдлагууд , аймаг, сумын төлөөлөгчид мөн иргэдээс гарсан саналыг сонсож ажиллав. 

Үйл ажиллагаа: 

1.Азын сугалаа :Улсын аварга малчин М.Бүрэнзэвсэг, Б.Энхбаяр,Аймгийн аварга малчин Я.Жамбалдорж, П.Нэргүй нарын  зүгээс хуцан хурганы 🐏азын сугалаа явуулж Г.Отгонсайхан,О.Хаянхярваа,Н.Ууганбаяр,Эрдэнэбат нар хуцан хурганы  азтан боллоо.🚑Уянгын сүрэг мал эмнэлгийн нэгжийн дарга Р.Төмөрхуягийн гэр бүлээс малын тарилга, туулга,эмийн багцийн сугалаа явуулж Л.Шийтэрцэрэн,Д.Хишигдулам,С.Маралмаа ,Б.Амаржаргал Б.Цэвээнпүрэв азтан болов.

🎙️Караоке тэмцээний шилдэгүүд Б.Бямбагарам,Д.Баттулга нарын зүгээс азтан шалгаруулж У.Дэнсмаа, Х.Янжмаа нар мөнгөн шагналын азтан болов. 🧏Уянга 3-р багийн ИТХ-ын төлөөлөгчийн өдрөөр Б.Гунгаазаан, Р.Төмөрхуяг, Б.Баатармөнх, Б.Ууганбаяр нар 🏐2.Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж  нийт 6 баг өрсөлдөж Гар бөмбөгийн тэмцээнд

1- р байрыг Б.Ганзул  ахлагчтай баг тамирчид

2-р байрыг У.Дэнсмаа ахлагчтай баг тамирчид эзэллээ.

3.Хувийн цуваа харваанд 15 харваачид оролцож 1-р байрыг Л.Батнасан, 2-р байрыг Т.Мөнхтүшиг, 3-р байрыг Ж.Өсөх-Ирээдүй 3-р эзлэж төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлаас шагнаж урамшуулав.

4.🎤Караоке тэмцээнд: нийт 4 баг оролцож 1-р байрыг Б.Бямбагарам ахлагчтай  Like баг,  2-р байрыг Х.Ариунтогос ахлагчтай Таваннуур баг  шалгарч Соёлын төвөөс шагнаж урамшуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%