ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 195

''Эко-2025'' аян

2025-03-24 210
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж Сант 4-р багийн Засаг дарга Д.Дашдэлгэр Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлагыг боловсруулан Сант 4-р багийн хашаандаа ил задгай өвс нөөцөлж хураасан нийт 16 өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргүүлэн ажиллалаа. Эко -2025 аяны хүрээнд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг Байгаль орчны мэргэжилтэн Б.Бямбадорж, Сант 4-р багийн Засаг дарга Д.Дашдэлгэр нар богино хэмжээний видео бичлэгийг сумын зарын группээр хүргэж ажиллав.

''БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ-2025''

2025-03-20 238
Байгалиа хамгаалъя 2025 ажлын хүрээнд "Хоггүй сум -Цэвэр орчин" бүх нийтийн хог цэвэрлэгээг 2025.03.20-ны өдөр зохион байгуулж ЕБС-ийн 3-12-р ангийн нийт 167 сурагчид хамрагдав. Хоггүй цэвэр орчин бий болгоход оролцсон Б.Уранцацрал багштай 8-а ангийг ГХУСАЗЗ-өөс шагнаж урамшуулав.

''Хуулийн цаг''

2025-03-19 212
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 7 хоног бүрийн 3 дахь өдөр Хуулийн цагийг цувралаар бэлтгэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг Цагдаагийн дэд ахлагч Д.Баасансүрэн, -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль -Малчин лавлах 109 дугаарын талаарх мэдээллийг Хэсгийн төлөөлөгч Ш.Эрдэнэбаяр нар хүргүүлж ажиллав.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн хурал 2025.02.19-ний өдөр хуралдав.

2025-02-19 204
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. ГХУСАЗЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан 2. ГХУСАЗЗ-ийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН 2025.02.12-ны өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-02-12 195
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Сумын Засаг даргын 2024 -2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох хороо,хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай -Хяналтын зөвлөлийн 2023-2024 оны хийсэн ажлын талаарх мэдээлэл Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны үйл ажиллагааны тайлан 6.Сумын ИТХ-ын 2025 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 7.ГХУСАЗЗ, дэд зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

Хяналт шалгалт

2025-01-30 199
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоол, Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үдийн хоол, дотуур байранд амьдарч буй суралцагчийн хоол, хүнсний хангамж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх зорилготойгоор ажиллаа. Хяналт шалгалтын ажлыг Сумын ИТХ-ын дарга Б.Гунгаазаан, Засаг дарга Д.Сумъяасугар, Засаг даргын орлогч Г.Цолмон, Сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Сампилноров, ЭМТ-ийн Их эмч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 01 сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэв.

“Цас, мөсний баяр-2025“

2025-01-10 232
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг угтаж “Цас, мөсний баяр-“ыг 2025.01.10-ны өдрийн 14-00 цагаас ТУУЛ гол дээр зохион байгуулж нийт 9 багийн 80 гаруй иргэд оролцлоо. Цас мөсний баярыг Хайрхан 2-р багийн иргэн Лувсандоржийн Мижиддоржийн гэр бүлээс тэргүүн байрыг 300.000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцов. ИТХ-аас 2-р байрыг 180.000 төгрөгөөр , 3-р байрыг 100.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулав. 1-р байрыг ЗДТГ-ын Цэц баг 2-р байрыг Баянтуул 1-р баг, 3-р байрыг Хайрхан 2-р баг тус тус эзлэв.

Сант IV-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2025.01.08-ны өдөр 88.7 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-01-08 202
Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 2.Тооллогын комисс байгуулах тухай 3.Багийн иргэдийн нийтийн хуралдааны дэг батлах тухай 4. Багийн Засаг даргын 2024 ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай 6.Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. БИНХ-ын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Б.Баасанбат , Ж.Сэрээтэр , Б.Бадрахгэрэл С.Уранчимэг нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Санжаагийн Уранчимэгийг сонгов.🙋‍♂️Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад Л.Цэрэнпунцаг, С.Батмөнх, Д.Дашдэлгэр нар нэр дэвшиж , санал хураалтад оролцсон иргэдийн 53.1 хувийн саналаар багийн Засаг даргаар Дамбажанцангийн Дашдэлгэр СОНГОГДЛОО.

Баянтуул I-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2025.01.07-ны өдөр 82 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-01-07 242
Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 2.Тооллогын комисс байгуулах тухай 3.Багийн иргэдийн нийтийн хуралдааны дэг батлах тухай 4. Багийн Засаг даргын 2024 ажлын тайланд дүгнэлт өгөх турай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай 6.Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай 7.Гар утасны сүлжээний тухай 8. Урд гүүрний засварын тухай асуудлуудыг хэлэлцлээ. БИНХ-ын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Г.Гарамсүрэн, Н.Бямба-Эрдэнэ, Г.Намдагсүрэн, И.Насанбат , Д.Цэндмаа нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Ганболдын Гарамсүрэнг сонгов. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад Б.Лхагвасугар, Б.Батчимэг,Х.Дэмбэрэлсүрэн нар нэр дэвшиж , санал хураалтад оролцсон иргэдийн 68.65 хувийн саналаар багийн Засаг даргаар Барбаатарын Лхагвасугар СОНГОГДЛОО.

Хайрхан II-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2025.01.06-ны өдөр 73.3 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-01-06 188
Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 2.Тооллогын комисс байгуулах тухай 3.Багийн иргэдийн нийтийн хуралдааны дэг батлах тухай 4. Багийн Засаг даргын 2024 ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай 6.Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. БИНХ-ын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Б.Баясгалан, Б.Мядагмаа, Ж.Мөнхжаргал нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Жаргалсайханы Мөнхжаргалыг сонгов. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад Ц.Сампилноров, Б.Тунгалагтамир нар нэр дэвшиж , санал хураалтад оролцсон иргэдийн 83.19 хувийн саналаар багийн Засаг даргаар Цамбын Сампилноров СОНГОГДЛОО.

Уянга III-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2025.01.03-ны өдөр 82.2 хувийн ирцтэй хуралдлаа.

2025-01-03 181
Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 2.Тооллогын комисс байгуулах тухай 3.Багийн иргэдийн нийтийн хуралдааны дэг батлах тухай 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай 5.Багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ. БИНХ-ын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Р.Төмөрхуяг,Д.Баттулга,Ө.Мөнгөншагай, Г.Алтанцэцэг , Ц.Лувсанбалдан нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Рэгзэндоржийн Төмөрхуягийг сонгов. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад Б.Ууганбаяр , М.Ившинсүрэн , Б.Ганболд нар нэр дэвшиж , санал хураалтад оролцсон иргэдийн 76.3 хувийн саналаар багийн Засаг даргаар Батбаярын Ууганбаяр СОНГОГДЛОО.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙ 2024.12.26-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-12-26 216
Үүнд: 1.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2.Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 3.Сумын 2025 оны төсөв батлах тухай 5.Хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны төсөв батлах тухай 6.Сумын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл батлах тухай 7.Сумын ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт 8.Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө батлах тухай 9.Сумын ИТХ-ын 2024 оны үйл ажиллагааны тайланд дүгнэлт өгөх тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ 80 %-ИЙН ИРЦТЭЙГЭЭР 2024.12.25-ны ӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-12-25 191
Хурлаар ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хурлын хороодод шилжүүллээ. II хуралдааныг 2024-12-26-нд зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 1.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 2.Сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт 3.Сумын 2025 оны төсөв батлах тухай 4.Хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны төсөв батлах тухай 5.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилт 6.Сумын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл батлах тухай 7.Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө 8.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаар 2024 оны 09 сарын 06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй хуралдав.

2024-12-11 272
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаар 2024 оны 09 сарын 06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж төлөөлөгчөөс гарсан нийт 4 асуудлаар тэмдэглэлээр сумын Засаг даргад үүрэг чиглэл өгч ажиллав. 1.Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай 2. Сумын засаг даргын 2020 - 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 3. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилт 4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 2024 оны ажлын хэрэгжилт 5.Залуучуудын манлайлал гэр бүлийг дэмжих урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 6.Хоршоо хөгжүүлэх сангийн 2024 онд хийсэн ажил,хяналт шалгалтын тухай

Хуулиа дээдэлье тэмцээний 1-р шатыг зохион байгууллаа

2024-12-11 278
Сумын ГХУСАЗЗ-өөс Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ➢ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэц зан үйлд нөлөөлөх хорт бодис, электрон тамхи, утаат тамхины хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор "Хуулиа дээдэлье" тэмцээн 2024.11.14-ний өдөр зохион байгуулагдав. 📌Дээрх зорилгын хүрээнд: ➢ Эрүүл мэндийн төвийн дарга С.Гантулга- Электрон тамхины хор уршиг ➢ ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн А.Намжимцэцэг- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тус тус сургалт зохион байгуулав. 📌Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан "Хуулиа дээдэлье" тэмцээнд: Д.Ганцэцэг багштай 11а анги Б.Эрдэнэхатан багштай 10а анги Ц.Мөнхбат багштай 9а анги Б.Уранцацрал багштай 8а анги Н.Амарсайхан багштай 7а анги нийт 5 анги оролцсоноос 1-3 байр эзлүүлэв. Үүнд: 🥇1-р байр Б.Уранцацрал багштай 8а анги 🥈2-р байр Ц.Мөнхбат багштай 9а анги 🥉3-р байр Н.Амарсайхан багштай 7а анги тус тус байр эзэллээ. Идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ баярлалаа.

ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-12-11 275
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээн 2024.11.27-ны өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй төрөлд нийт 7 тамирчин оролцсоноос: 1-р байр Ж.Болд 2-р байр Н.Амарсайхан Эмэгтэй төрөлд 2 тамирчин оролцсоноос: 1-р байр Б.Долгор 2-р байр Д.Оюунхорол нар тус тус шалгарлаа. Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин нь "Аймгийн аварга" шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй болж байна

Хуулиа дээдэлье бүсийн тэмцээнд оролцлоо.

2024-12-11 272
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл санааг төлөвшүүлэх, ЕБС-ийн сурагчдад хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Лүн суманд зохион байгуулж 7 сумын 35 сурагчид "Хуулиа дээдэлье" тэмцээнд оролцож манай сурагчид амжилттай оролцож 3 дугаар байр эзлэв.

Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа.

2024-12-11 274
МНУХ-оос 2024-11.21-ний өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан төлөөлөгчдиййн үүрэг хариуцлага , хууль эрхзүйн ойлголт, манлайлал сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 14 төлөөлөгч хамрагдав.

Зөв хандлага эерэг нөлөө аяны хүрээнд Шинээр сонгогдсон ИТХ-ын нийт 8 төлөөлөгчид Авлига ,ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлийг гаргаж ажиллалаа.

2024-12-11 275
2024.11.12-ны өдөр Зөв хандлага эерэг нөлөө аяны хүрээнд Шинээр сонгогдсон ИТХ-ын нийт 8 төлөөлөгч нар Авлига ,ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлийг гаргаж ажиллалаа. Мөн Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах цахим системийн талаарх сургалтыг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад оролцов.

2024-12-03 290
Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газрын танилцуулга мэдээлэл хүргэх, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор сургалт, арга хэмжээг зохион байгуулж байна. Сургалтад ИТХ-ын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.2024.12.03

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11257
8704 / 77%
1152 / 10%
399 / 4%
1002 / 9%