ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 173

СӨБ, ЕБС-ийн эцэг эх асран хамгаалагчдад сургалт явууллаа.

2023-12-11 289
СӨБ болон ЕБС-ийн эцэг эх асран хамгаалагчид нарт Гэр бүлийн харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ ,стресс сэдвээр Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Бямбацэцэг 2023.12.04-ний өдөр сургалт зохион байгуулав.

Сургалт зохион байгуулав.

2023-12-11 295
Сумын ГХУСАЗЗ-өөс Заамар сум дундын цагдаагийн хэсэгтэй хамтран ЕБС-ийн 6-12 ангийн нийт 51 сурагчдад Шударга сурагч, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд ,гэмт хэргийн тухай ойлголт сэдвээр Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Бямбацэцэг 2023.12.04-ний өдөр ЕБС-ийн танхимд сургалт зохион байгуулав

Сумын аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээн зохион байгуулагдав

2023-11-27 260
Монгол Улсын УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнд 1-р байрыг Д.Баярхүү,2-р байрыг Э.Рэнцэнболд 1-р байрыг Б.Долгор нар эзлэж , өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр сарын мэдээ

2023-11-24 231
ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 11-Р САРЫН МЭДЭЭ 1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит нэгдүгээр хуралдаан 2023 оны 11 сарын 17-ний өдөр 61.9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 1.Сумын засаг даргын 2020 - 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 2.Сумын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт 3. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт 4. Сумын боловсон хүчний бодлогын төслийг хэлэлцэх тухай 5 Сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлах тухай 6. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл сонгон шалгаруулах, хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай 2.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хийгдэж байгаа уурын зуухны гадна фасадыг засварлаж өвс тэжээлийн фонд болгох ажлын явцад сумын иргэдийн хурлын дарга Ц.Сампилноров , төлөлөөгч С.Наранхүү, Б.Энхсайхан, Б.Баасанбат нар хяналт тавьж ажиллаа. МЭДЭЭ БИЧСЭН :ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ОТГОНЦЭЦЭГ

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2023.11.27-ны өдөр 61.9 хувийн ирцтэй хуралдав.

2023-10-31 346
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавугаар хуралдааныг 2023 оны 10 сарын 27-ны өдрийн “Пүрэв гаригт” 10 -00 цагаас Соёлын төвийн хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 1. Сумын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт 2. Сумын засаг даргын 2020 - 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай 3 . Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилт 4. Сумын боловсон хүчний бодлого төслийг хэлэлцэх тухай 5. Сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлах тухай 6. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл сонгон шалгаруулах, хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж нийт 6 тогтоол батлан гаргав.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Оюун Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа хэлэв.

2023-10-29 368
УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2023.06.20/ санаачлан боловсруулж, өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө холбогдох төлөөллүүдийг оролцуулан ШХА-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын инстиутуцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр бүсчилсэн хэлэлцүүлгүүд хийгдсэн. Энэ удаад /2023.10.25/ эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, “Ширээт хөгжил” хоршооны дарга Ц.Оюунтай ярилцсанаа хүргэж байна. -Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд бэлчээрийн асуудлыг тусгайлан оруулж ирж байна. Энэ талаарх таны бодол? -Газрын тухай хуулинд бэлчээрийн тухай асуудлыг оруулна гэдэг бол маш зөв асуудал. Ингэхдээ малчдыг хэсэг бүлгийн зохион байгуулалтад орсон нөхцөлд ашиглах гэрээгээр зохицуулагдана гэж байгаа нь бидний хувьд одоо хийгдэж яваа ажил. Гэтэл хулийн нарийн зүйл заалт нь байхгүй учраас орон нутагт хэрэгжих боломж нь тааруу байгаа нь үнэн. Орон нутагт Сумын Засаг дарга, Тамгын газартайгаа гэрээ хийж, менежментийн төлөвлөгөө боловсруулаад ажлаа хийж эхэллээ гэхэд Засаг дарга захирамжаар батлагддаг. Гэвч уг төлөвлөгөөнд хэн хяналт тавиад, хэн бэлчээрийг өнжөөн сэлгэх ажлыг хийгээд, хэн эсэргүүцээд алдаа дутагдал гаргаад байгаа юм гэдэг дээр хариуцлага хүлээх тогтолцоо нь байдаггүй. Орон нутагт хийж байгаа гэрээ бол одоогийн нөхцөлд зүгээр л цаас гэсэн үг. Орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэрэгтэй. Гэтэл орон нутагт мэргэжлийн боловсон хүчин байхгүй учраас энэ төлөвлөгөө биелэгдэх боломж нь хоцрогдоод яваад байгаа юм. Газрын даамлын жилийн мониторинг судалгаан дээр үндэслээд бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жинхэнэ утгаар нь багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх ёстой. Гэтэл магадгүй зарим багийн Засаг дарга нь энэ ажлыг үл тоож, хэлэлцдэггүй, газрын даамал нь ч гаргасан төлөвлөгөөгөө хэрэгтэй шүү гэж хамгаалж чадахгүй байх тохиолдол байдаг. Тэгэхээр л энэ бэлчээр хамгаалах ажил маань хий дэмий цаас болоод өнгөрөөд байгаа юм. -Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэж батлагдсанаар ямар боломж бий болно гэж харж байна? -Боломж бол үнэхээр их харагдаж байна. Малчдын хэсэг бүлэг гэхээр л ах дүү хэдэн хүмүүс нийлээд өвөлжөөгөө эзэмшээд газраа хувьчлаад авах гэж байгаа юм шиг хараад байна. Гэтэл үгүй шүү дээ. Хэн нэг нь нүүдлийн МАА-н уламжлалт өвөлжөө, хаваржаагаа хамгаалах, бэлчээрээ сэргээх, даацад нь тохирсон малтай байх нь малчин бидний чин сэтгэлээсээ хүсч байгаа зүйл. Гэтэл энийгээ мөрдөх хууль байхгүй. Ямар нэгэн барих барьц байхгүй. Зүгээр л Газрын тухай хуулиар л хэсэг бүлгийн зохион байгуулалтад орсон нөхцөлд Засаг даргатайгаа ашиглах гэрээгээ хийж болно л гэж заасан. Засаг дарга хариуцлага тооцоод болохгүй байвал яах юм гэсэн хуулийн заалт байдаггүй. -Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хууль хэрэгжиж эхэлсэнээр бэлчээр сайжирч малчид малынхаа тоо толгойг эдийн засагтайгаа холбоод өгнө гэж байгаа. Бэлчээртээ тохирсон малтай болоход хэдий хугацааг зарцуулах бол. Таны бодлоор? -Нэг малаас гарч байгаа түүхий эдийн үнэ хэдий чинээ өндөр байна, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр гаргаж чадна. Тэр хэмжээгээр малын тоо толгой буурах магадлал өндөр байна. Нэг гэрээ хийчихээд шууд малынхаа тоог бууруулж, даацанд нь тохируулна гэдэг өрөөсгөл ойлголт. Гэтэл цаана нь тэр даацдаа тохируулж, борлуулах гээд байгаа малын бүтээгдэхүүнүүдийг хэн тэгж үнэтэй авах юм. Үнэтэй авдаг байх юм бол малчин бид хүнээр заалгахгүй, гэрээ хийгээд байх ч шаардлага байхгүй. Бэлчээр гэж зовохын ч шаардлага байхгүй. Чанар стандартад тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал тэр хүн тэр байгаль дэлхийдээ ээлтэй байж, бэлчээр усаа хамгаалж чадна. Учир нь стандартад тохирсон малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд малчин хүн малынхаа аманд орох бүхнийг бодож төлөвлөнө. Тэгээд хэн нэгэнтэй хурцалдах биш, малын чанараа сайжруулаад би тийм хэмжээний килограммтай мал өсгөж, үржүүлж чадна, миний амьжиргаа ингэж сайжирна гэдэг зарчмаар л хүссэн үр дүндээ хүрнэ. -Хуулийн төслийн хэлэцүүлгийн үеэр малчдын эдийн засагтай холбож хариуцлага тооцно гэж яригдаж байгаа. Хариуцлага мэдээж байх ёстой. Гэхдээ эерэг үр дүн их өгөх эдийн засгийн өгөөж, боломжуудыг нэмэгдүүлж чадвал малчид илүү хурдан ажил хэрэг болгоод явах юм болов уу гэж бодож байна? -Эдийн засагтай нь холбоно гэж байгаа боловч яг тэгнэ, ингэнэ гэсэн тодорхой юм одоогоор яригдаагүй байгаа ч төр асуудлыг шийдэх гээд явж байна. Миний бодлоор малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийг санхүүжүүлж, үйлдвэрлэдэг болгоод авах хэрэгтэй гэж харагдаад байна. Өрх болгоныг үйлдвэрлэгч болгоно гэхээсээ илүү арьс шир, мах зэргийг боловсруулах томоохон үйлдвэрүүдийг хөрөнгө зарж барьчихаад харин нөгөө малчин өрхүүдээсээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь л чиглэсэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхээр малчдын амьдралын үйл явц ч гэсэн тэр чиглэл рүү орно. Хэдий чинээ түргэн ажил хэрэг болгож, шуурхай шийдэж чадна тэр хэрээр энэ хууль үйлчилж малчид ч гэсэн бэлчээрийнхээ даацад тохирсон, ашиг шимт өндөртэй малтай байх боломж бүрдэнэ. -Эдийн засгийн хөшүүр хэрэгтэй ч хэн худалдаж авах юм гэлээ. Өнөөдрийн нөхцөлд монголчууд өдөр болгон арьс шир худалдаж авна гэж байхгүй учраас гадаад зах зээл зайлшгүй хэрэгтэй байна. Гэхдээ арьс шир, мах зэрэг малын гаралтай бүхий л бүтээгдхүүндээ нэмүү өртгийг шингээж, үр өгөөж, ашиг шим, цэвэр байгалийн гаралтай гэдэг талаас нь сайн сурталчилах ажлыг төрийн зүгээс нэгдсэн бодлогоор гадаад зах зээлд сурталчилах ёстой юм болов уу? -Тэгэлгүй яахав. Малчин бид ч тэгж боддог. Ер нь төрийн зүгээс монгол малын махны уураглаг чанар нь хүний биед байх ёстой хэмжээндээ байж чадаж байна уу, үгүй юу гэдгийг шинжилдэг, тэрийгээ баталгаажуулчихдаг. Бид тэр шаардлагын дагуу мал махаа бэлддэг байх нь чухал. Гэхдээ мэдээж монголынхоо уламжлалт арга барилаа гээгдүүлэхгүйгээр, бэлчээрийнхээ даацад тохирсон газартаа бэлчээртээ хэн сайн хөрөнгө оруулалт хийж чадна тэр хүн сайн, сайхан амьдарна гэдэг чухал зүйлийг л гаргаж ирэх хэрэгтэй. Ер нь шууд их хөрөнгө гаргах бодлогоос илүү хувь хүний тархинд хийх бодлого чухал болоод байна. Тэгэхээр хууль эрх зүйн талаас нь харахад ашигтай тал нь юу байна, яаж ажиллавал миний амьдрал сайжрах вэ гэдгийг малчид түлхүү анхаарч эхэлсэн. Тэр анхаарлын төвд байгаа дээр нь хуулийн бодлогоо чанаржуулаад, санхүү эдийн засагтай нь зөв холбоод том үйлдвэрүүдээ л яаралтай баримаар байна. -Монгол малчин хүн гэдэг нүүдлийнхээ өв соёлыг хадгалж, хамгаалж авч үлдэж байгаа чухал хүмүүс. Энэ утгаараа зөвхөн тухайн малчин хүний амьдрал гэхээсээ илүү монгол түмний бахархлыг тээж яваа гэж болно. Тэгэхээр энэ хоёр зүйлын хоорондын уялдаа холбоо нь Газрын тухай хуультай хэр нийцэж байгаа бол? -Өвөлжөө хаваржаа гэдэг утгаараа нүүдлийнхээ асуудлыг шийдэхэд нь төр оролцож бидэнд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэж малчин бид ойлгож байна. Тэгэхээр тэр нөхцлийг бүрдүүлэхэд яах ёстой юм гэдгийг төр хуулиар гаргаж ирнэ. Юуны өмнө бэлчээрийн МАА-н чанартай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, гадаад зах зээлд буюу дэлхийд гаргах хэрэгтэй. Уламжлалт бэлчээрийн МАА-н энэ түүхий эд ийм чанартай, сайн байдаг юм гэдгийг нь л гаргаж ирэх юм. Мэдээж хамгийн чухал нь стандарт. Эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн үеэр стандарт буюу бэлчээрийн мал ямар байх ёстойг ярьж байна. Стандартыг нь албан ёсоор тогтоочих юм бол малчин бид түүнд нь тохирсон мал, мах, арьс шир, ноос ноолуураа бэлдэх гэж өөрийн малын аманд юу орж байгааг тооцоолно. Тухайлбал, өнөөдөр ямар ч ноолуур байсан бүгд нэг ижил үнээр үнэлэгддэг. Хялгастай, тоос шороотой, хогтой байсан ч нэг ижил үнэтэй байгаа учраас мал нь олон байвал илүү ашиг хүртэнэ гэсэн ойлголттой яваад байна. Чанарыг нэгт тавиад I, II дугаар зэрэг гээд гаргаад ирвэл I дүгээр зэргийн микронтой ноолуурыг би яаж гаргах ёстой юм. Яагаад энэ Доржийнх I дүгээр зэргийн ноолуур тушаачхав гэдгийг олж харна. Илүү таатай, эерэг өрсөлдөөн бий болно. Тэр ч утгаараа монголын ганц онцлог, жилийн дөрвөн улирлын туршид нүүдэлчин өв соёлоо тээж байгаа малчид бидний өв соёл, уламжлалыг алдагдуулахгүй хууль гаргаж өгөөд, тэр хүрээндээ хяналт тавиад, хариуцлага хүлээлгэчихдэг болох хэрэгтэй. Төр ч гэсэн хариуцлагагүй ажиллавал буруугаа хүлээдэг хуультай л болох хэрэгтэй байна.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 10 дугаар сард хийсэн ажлын мэдээ

2023-10-25 285
ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10-Р САРЫН МЭДЭЭ 2023.10.25 Байшинт 1.Архи тамхи мансууруулах бодис болон үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх хамгаалах чиглэлээр цагдаа Баасансүрэн 2023.10.10-ны өдөр ЕБС-ийн 6-12-р ангийн 70 сурагчдад сургалт зохион байгуулав. 2. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалтыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг 2023.10.10-ны өдөр ЕБС-ийн 6-12-р ангийн 70 сурагчдад сургалт зохион байгуулав. 3.Нэг зам нэг соёл самбарыг засмал зам дагуу багийн засаг дарга Б.Гунгаазаан байрлуулж ажтллав. 4. Ахмадын баяраар сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байсан 2 ахмад настанд хүндэтгэл үзүүлэв. 5. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс сумын шилжих үлдэглээр хэрэгжүүлж бйагаа Мэнгэтийн давааны засварын ажлын явцтай танилцав. 6.Сумын иргэдийн төлөөлөгч хурлаас Баянтуул 1-р багаас сонгогдсон хурлын төлөөлөгчид Баянтуул багт малын тоо толгойн албан татварыг эх үүсвэрээр хийгдсэн ажилд хяналт тавьж ажиллав. 7.Баянтуул 1-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.28-ны өдөр Байтын дэнжид зохион байгуулагдлаа. 8. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 2023 оны 10 сарын 02-ны өдөр хуралдаж сумын 2024 онд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоов. МЭДЭЭ БИЧСЭН : ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ОТГОНЦЭЦЭГ

Нэг зам нэг соёл самбарыг засмал зам дагуу байрлуулав.

2023-10-17 307
Уянга багийн засаг дарга Б.Гунгаазаан , Хайрхан багийн Засаг дарга М.Пүрэвдорж нар нэг зам нэг соёл самбарыг 10.17-ны өдөр сумын салдаг засмал замд байршуулав.

Баянтуул 1-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.28-ны өдөр Байтын дэнжид зохион байгуулагдлаа.

2023-10-16 384
Баянтуул 1-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.28-ны өдөр Байтын дэнжид зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 70 иргэн оролцлоо. Буухиа тэмцээнд нийт 6 баг оролцож үүнээс:1-р байрыг Б.Амаржаргал ахлагчтай "Ялна" баг. 2-р байрыг Д.Хишиг-эрдэнэ ахлагчтай "Байтын дэнж" баг. 3-р байрыг Э.Мягмардорж ахлагчтай "Бид чадна " баг тус тус эзлэв.  Бүжгийн тэмцээнд нийт 10 баг оролцов.: 1-р байрыг Д.Гантөмөр, М.Бямбагарам 2-р байрыг С.Баасансугар, Л.Гэрэлзэл 3-р байрыг Д.Ууганбаяр, Б.Оюун-эрдэнэ тус тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Атом молекул хөгжөөнт тэмцээнд 1-р байрыг Б.Баасан-очир, 2-р байрыг М.Бямбагарам, 3-р байрыг Б.Мөрөн нар тус тус эзлэв. Мөн азын сугалаанд Ц.Жавзан, М.Бат-эрдэнэ, Б.Батжаргал, И.Уранчимэг, Э.Сарангуа, П.Батбилэг, Д.Цэрэндэлгэр азтанаар шалгарсан. Уг үйл ажиллагааны хүрээнд Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс төлөөлөгчийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд танилцуулав . ЭМТ-өөс явуулын үзлэг үйлчилгээ , ЗДТГ-аас явуулын төрийн үйлчилгээ, Алтаншагай цэцэрлэгээс багш нарын үзэсгэлэн , хүүхдүүдийн хоолны амталгааг иргэдэд танилцуулав , ЕБС-иас багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж Боловсролын ерөнхий хуулийг иргэдэд танилцуулав. Соёлын төвөөс явуулын номын сангийн үйлчилгээ ЗДТГ-ын санхүү албаны дарга Д.Лхамсүрэн Сумын 2023 оны төсөв баталсан тогтоол шийдвэрийг иргэдэд танилцуулж ажиллав

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД, АЖЛЫН АЛБА, ГХУСАЗЗ-ИЙН ГИШҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-10-16 322
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, ИТХ-ын төлөөлөгч Должмаа, ИТХ-ын дотоод хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Гомбосүрэн нар ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэх үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Сумын иргэдийн төлөөлөгч хурлаас Баянтуул 1-р багт малын тоо толгойн албан татварыг эх үүсвэрээр хийгдсэн ажилд хяналт тавьж ажиллав.

2023-10-16 300
Сумын иргэдийн хурлын дарга Ц.Сампилноров , Баянтуул 1-р багийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюун, С.Наранхүү нар 2023 оны 10 сарын 13-ны өдөр дараах ажлуудад хяналт тавьж ажиллав. 1. үлийн цагаан оготонотой тэмцэх 2. Өндөр ашиг шимт эцэг малаар малын үүлдэр угсааг сайжруулах 3. Малчин болон мал бүхий өрхүүдийг мал амьтны эрүүлжүүлэх багцаар хангах 4.Мал угаалгын ванн барих 5. Мал эмнэлгийн тарилга туулгыг үнэгүй хийх зэрэг ажлуудад хянал тавьж ажлын хэсгийн дүгнэлтийг сумын засаг даргад хүргүүлэн ажиллав.

Ахмадын баяраар ахмадад хүндэтгэл үзүүлэв.

2023-10-07 353
ИТХ-д ажиллаж байсан 2 ахмадад хүндэтгэл үзүүлэв.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс Мэнгэтийн давааны засварын ажлын явцтай танилцав.

2023-10-05 269
2023 оны 10 сарын 03-ны өдөр ажлын хэсэг гарч орон нутгийн төсвийн шилжих үлдэгдэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа Мэнгэтийн давааны засварын ажлын явцтай танилцав.

Электрон тамхины эрүүл мэндэд учруулах хор нөлөө сэдэвт сургалт зохион байгуулав.

2023-10-05 244
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгоцэцэг ГХУСАЗЗ-ийн сургалтын төлөвлөгөөг танилцуулж, ЭМТ-ийн НЭМАжилтан Э. Туул ЕБС-ийн ахлах ангийн нийт 27 сурагчдад “ Электрон тамхины эрүүл мэндэд учруулах хор нөлөө сэдэвт сургалтыг 2023-04-27-ны өдөр зохион байгууллаа.

Сант 4-р багийн төлөөлөгчийн өдөр зохион байгуулагдав.

2023-10-02 282
Сант-IV-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.29-ны өдөр хуучин наадмын талбай дээр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд нийт 66 иргэн оролцов. ✅Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс төлөөлөгчийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд танилцуулав . ✅ЭМТ-өөс явуулын үзлэг үйлчилгээ , ✅ЗДТГ-аас явуулын төрийн үйлчилгээ, ✅Алтаншагай цэцэрлэгээс багш нарын үзэсгэлэн , хүүхдүүдийн хоолны амталгааг иргэдэд танилцуулав , ✅ЕБС-иас багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж Боловсролын ерөнхий хуулийг иргэдэд танилцуулав. ✅Соёлын төвөөс явуулын номын сангийн үйлчилгээ. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 6 баг оролцож үүнээс. 1-р байрыг Б.Баярмаа ахлагчтай "Шилдэг 5" баг.,2-р байрыг Э.Энхтуул ахлагчтай "Энхийн 5" баг ,3-р байрыг Н.Энхбаяр ахлагчтай Бид чадна баг . 🏃Буухиа тэмцээнд нийт 7 баг оролцож 1-р байрыг Н. Энхбаяр ахлагчтай Бид чадна баг, 2-р байрыг Г. Нямбуужунхуар ахлагчтай Сэмбэгнүүр баг ,3-р байрыг Э.Энхтуул ахлагчтай ЭМТ-ийн баг тус тус эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн азын сугалааг зохион байгуулж супер шагналаар ЕБС-ийн багш М.Баярмаа, цэцэрлэгийн багш Б.Оюунсүрэн , Сант багийн иргэн А.Оюунцэцэг нар супер шагналын эзэд болов.

Уянга багийн төлөөлөгчийн өдөр зохион байгуулагдав.

2023-10-02 392
Уянга 3-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.26-ны өдөр багийн төв дээр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд нийт 100 иргэн оролцов. ✅Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс төлөөлөгчийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд танилцуулав . ✅ЭМТ-өөс явуулын үзлэг үйлчилгээ , ✅ЗДТГ-аас явуулын төрийн үйлчилгээ, ✅Алтаншагай цэцэрлэгээс багш нарын үзэсгэлэн , хүүхдүүдийн хоолны амталгааг иргэдэд танилцуулав , ✅ЕБС-иас багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж Боловсролын ерөнхий хуулийг иргэдэд танилцуулав. ✅Соёлын төвөөс явуулын номын сангийн үйлчилгээ ✅ЗДТГ-ын санхүү албаны дарга Д.Лхамсүрэн Сумын 2023 оны төсөв баталсан тогтоол шийдвэрийг иргэдэд танилцуулж ажиллав.🏌🏿‍♂️Буухиа тэмцээнд нийт 9 баг оролцож үүнээс. 1-р байрыг Д.Баттулга ахлагчтай "Чангын 5" баг.2-р байрыг Ганзориг ахлагчтай "Манайхаан" баг 3-р байрыг Баатармөнх ахлагчтай "Чаднаа" баг тус тус эзлэв.🦄Адуучин тэмцээнд нийт 25 залуучууд оролцсон .1-р байрыг Я.Жамбалдорж,2р байрыг Я.Ганболд,3-р байрыг Г.Отгонсайхан нар тус тус эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн Төв аймгийн 100 жилийн ойн медалиар 3-р багийн малчин Чинбат, Б.Чимэдрэгзэн нарыг шагнав.

Хайрхан багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн өдөр 09.27-ны өдөр зохион байгуулагдав.

2023-10-01 299
Хайрхан 2-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.27-ны өдөр Майхан хунхуйд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 65 иргэн оролцлоо. 🏌🏿‍♂️Буухиа тэмцээнд нийт 6 баг оролцож үүнээс:1-р байрыг Анужин ахлагчтай "Хайрхан" баг. 2-р байрыг Мөнхзул ахлагчтай" Ар шанд " баг. 3-р байрыг Бадамбазар ахлагчтай "Бид чадна " баг тус тус эзлэв. 🤽‍♀️Волейболын тэмцээнд нийт 5 баг оролцов.: 1-р байрыг Бадамбазар ахлагчтай баг, 2-р байрыг Мөнхзул ахлагчтай баг,3-р байрыг Анужин ахлагчтай баг тус тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Мөн Төв аймгийн засаг даргын " Жуух" аар 2-р багийн малчин Б.Батдуламыг шагнав. Уг үйл ажиллагааны хүрээнд ✅Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс төлөөлөгчийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд танилцуулав . ✅ЭМТ-өөс явуулын үзлэг үйлчилгээ , ✅ЗДТГ-аас явуулын төрийн үйлчилгээ, ✅Алтаншагай цэцэрлэгээс багш нарын үзэсгэлэн , хүүхдүүдийн хоолны амталгааг иргэдэд танилцуулав , ✅ЕБС-иас багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж Боловсролын ерөнхий хуулийг иргэдэд танилцуулав. ✅Соёлын төвөөс явуулын номын сангийн үйлчилгээ ✅ЗДТГ-ын санхүү албаны дарга Д.Лхамсүрэн Сумын 2023 оны төсөв баталсан тогтоол шийдвэрийг иргэдэд танилцуулж ажиллав.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 09 сард хийсэн ажлын мэдээ

2023-09-26 439
1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийт 3 хэсэгт ажлын хэсэг гарч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, малын тоо толгойн албан татварын эх үүсвэрээр хийгдсэн ажилд хяналт тавьж ажиллаа. 2. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн өдрийг 4 багт зохион байгуулж ажиллалаа. 3.Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд ЕБС-ийн дунд ,ахлах ангийн сурагчдын дунд "Монголд өрнөсөн улстөрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр гар зургийн уралдааныг зохион байгуулав. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Монголд өрнөсөн улстөрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр лекц, аха тэмцээнийг зохион байгуулав. Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдоржоор буян номын ерөөл айлтгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9021
7391 / 82%
1013 / 11%
292 / 3%
325 / 4%