ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 183

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 8 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ.

2025-12-19 54
Сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаан 2025 оны 12-р сарын 19-ний 10:30 минутад 93.3 %-ийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Үүнд : 1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийсэн ажлын тайлан 2.Сумын 2026 оны төсөв батлах тухай 3.Хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт,2026 оны төсөв батлах тухай 4.Сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө 5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийн тухай 6.Засаг даргын тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлан 7.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэв.

Сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос хүмүүнлэгийн аян зохион байгуулав.

2025-12-12 46
Хүмүүнлэгийн аянд сумын уугуул болон сумын харьяатай нийт 113 иргэд, гэр бүлүүд нэгдэж 20 хоногийн хугацаанд нийт 4,432,275 төгрөг дансанд төвлөрсөн. Уг хандив дээр нэмж өмнөх 2024 онд зарласан хандивын үлдэгдэл болох 200.000 төгрөгийг нэмээд нийт 4,632,275 төгрөгөөр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн өрөөг тохижуулж, Зорилтод бүлгийн 14 хүүхдэд дулаан хувцас , хичээлийн хэрэгсэлийг ангийн багш болон хүүхдүүдэд хүлээлгэн өгсөн. Үүнд : 1. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн өрөөг тохижуулах зардалд 3.606.000 төгрөг 2. Зорилтод бүлгийн хүүхдүүдэд 1.035.000 төгрөгний хувцас, хичээлийн хэрэгсэл, иргэдээс хандивласан хувцас, хэрэгслийг хүлээлгэн өгөв.

Сумын ИТХ-ын 7 дугаар хуралдаан хуралдав.

2025-12-03 47
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдааныг 2025 оны 12 сарын 03-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэв. 1.Эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт 2.Хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны ажлын тайлан 3.Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 5.Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт 6.Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт. 7. 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаж нийт 5 тогтоол ,2 асуудалд тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.

Баруун бүсийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт, нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдав.

2025-11-27 50
Бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчдийн дунд сургалт, нөхөрсөг тэмцээн 2025.11-27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Баянцогт сумын ИТХ, Орхон Их сургуультай хамтран Оюу амралтын газар зохион байгуулав. Уг сургалт тэмцээнд Төв аймгийн Өндөрширээт сум, Бүрэн сум, Баянцогт сум, Лүн сум ,Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлууд оролцлоо.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2025-11-04 52
Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Гунгаазаан, ИТХ-ын төлөөлөгч С.Уранчимэг, С.Батмөнх нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл ажлын явцтай танилцаж, хянал тавьж ажиллаж дутуу болон хийж гүйцэтгээгүй чанарын шаардлага хангахгүй байгаа тоног төхөөрөмжийг тодорхой хугацааны дотор гүйцэтгэхийг ажлын хэсгээс үүрэг чиглэл өгч ажиллаа.

“Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй хуулиа дээдэлье” тэмцээнийг амжилттай зохион байгуулав.

2025-09-23 48
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилготойгоор Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЕБС-тай хамтран “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй хуулиа дээдэлье” тэмцээнийг 2025.09.23-ны өдөр зохион байгуулав. Уг тэмцээнд Н.Амарсайхан багштай 8 –р анги,Б.Уранцацрал багштай 9-р анги, Б.Эрдэнэхатан багштай 11-р анги, Б. Ганцэцэг багштай 12-р анги тус тус оролцож. 🥇1-р байрыг 9-а ангийн сурагч М.Дөлгөөн ахлагчтай Сахиусан тэнгэр баг өргөмжлөл, медаль 80000 төгрөг, 🏅2-р байрыг 12 а ангийн сурагч Ч.Амгаланбаатар ахлагчтай Хайр өвтгөдөггүй баг эзлэж өргөмжлөл, медаль 65000 төгрөгөөр шагнаж урамшуулав.

Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт сэдвээр сургалт, алтан хонх тэмцээн зохион байгуулагдав.

2025-09-20 179
Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт сэдвээр сургалт, алтан хонх тэмцээн зохион байгуулагдав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэр төрийн сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор ЕБС-ийн түүх,нийгмийн ухааны багш Амарсайхан Нуурбат Монголд өрнөсөн хэлмэгдүүлэлт сэдвээр 10-12-р ангийн сурагчдын дунд сургалт зохион байгуулж , уг сэдвийн хүрээнд АЛТАН ХОНХ” тэмцээнийг явуулж 12-р ангийн сурагч 🥇Ч.Амгаланбаатар 1-р байр эзлэв. 2025.09.10

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХҮНДЭТГЭХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ШҮЛГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-09-20 178
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХҮНДЭТГЭХ ӨДРИЙН ХҮРЭЭНД ШҮЛГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж үндэсний үнэт зүйлийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг баяжуулах зорилгоор ЕБС-ийн Түүх ,нийгмийн ухааны багш Амарсайхан Нуурбат, шүүгчээр Монгол хэл,уран зохиолын багш Д.Ичинноров,Б.Уранцацрал нар шүүж 1-3 р байрыг эзлүүлэв.🔸1-р байр 12-р ангийн сурагч У.Бумбаяр 🔸​2-р байр 12-р ангийн сурагч Г.Тэлмэн ​🔸3-р байр 11-р ангийн сурагч Б.Сугардорж нар шалгарав. 2025.09.10

Сант IV-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.12-ны өдөр 51% хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа.

2025-09-20 139
Сант IV-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.12-ны өдөр 51% хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Сант IV-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай 3.Шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэж 3 тогтоол батлан гаргав. Бусад : ✅АХА тэмцээнд : 1-р байрыг Б.Энхтуул , 2-р байрыг Л.Золжаргал нар эзлэж багийн Засаг даргаDambajantsan Dashdelger хувиасаа дурсгалын зүйлээр шагнав.Мөн 🎤Караоке тэмцээнд: 1-р байрыг Б.Лхам ахлагчтай баг , 2-р байрыг Б.Хэнмэдэх ахлагчтай баг, 3-р байрыг Б.Болормаа ахлагчтай баг тус тус эзлэж Соёлын төвөөс шагнаж урамшуулав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 12 ширхэг 🌴буйлс модыг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарив

2025-09-20 157
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 12 ширхэг 🌴буйлс модыг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарьж, арчлах ажлыг хийв. Тарьж ургуулах зөвөлгөө , үрсэлгээг өгч хамтран ажилласан Sandor berry компанийн захирал Ганбат Сансарчимэг болон гэр бүлд нь баярлалаа. Сумын ИТХ 2025.09.12

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж түр хамгаалах өрөөг засварлав.

2025-09-20 132
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж түр хамгаалах өрөөг засварлахад Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюун 1.000.000 төгрөгний дэмжлэг үзүүлж Хүүхэд,гэр бүлийн нийгмийн ажилтан Л.Цэрэнпунцагт 2025.09.04-ны өдөр хүлээлгэн өглөө. . Уг засварыг хийж гүйцэтгэсэн ЕБС-ийн багш Г.Хүрэлбаатар, Нийгмийн ажилтан Б.Баасанбат, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Л.Цэрэнпунцаг, Мөн шаардлагатай эд хогшлын туслалцаа үзүүлсэн ЕБС-ийн захиргаанд баярлалаа . Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

ЭВДЭГДСЭН ГАЗРЫН ОРЧИМД ХУУЛЬ, БУС ГАР АРГААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭСЭХЭД ЭРГҮҮЛ ХИЙЖ АЖИЛЛАВ.

2025-09-20 131
ЭВДЭГДСЭН ГАЗРЫН ОРЧИМД ХУУЛЬ, БУС ГАР АРГААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭСЭХЭД ЭРГҮҮЛ ХИЙЖ АЖИЛЛАВ. Уянга 3-р багийн нутаг Баргын хоолойн цагаан чулуут гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 14 өдрийн оройн 19 цагийн орчимд Уянга багийн Засаг даргад улсын дугааргүй 3 авто машин эвдэгдсэн газарт ирж байна гэсэн дуудлага ирж сумаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч эргүүл хийж ажиллахад улсын дугааргүй Хар хөх өнгийн Forester маркийн авто машин, Саарал өнгийн Forester маркийн авто машин, Хар Өнгийн Filder маркийн машин тус газарт байсан боловч бүгд зугтсан байв. Тус газарт дахин төлөвлөгөөт хяналт, шалгалт эргүүлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сумын ГХУСАЗЗ-ийн дарга Б.Гунгаазаан, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга А.Адьяадорж, Уянга 3-р багийн Засаг дарга Б.Ууганбаяр нар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1, 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.2.3, 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 28.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 5.3, 5.4 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хангах хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх гар аргаар алт олборлогчдыг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалт, эргүүлийг хийж ажиллаа. Уг хяналт шалгалт, эргүүл хийхэд гүнзгий ухсан зүйл байхгүй зарим газраас чулуу хагалж авсан, шороог онгичиж бөөгнүүлсэн байдалтай өөр илэрсэн зөрчил гараагүй. Мөн Адуун ухаагийн засмал замын хойд ухсан карьер орчмоор эргүүл хийхэд иргэд хогийг эмх замбараагүй хаясан хогийн цэг үүссэн нөхцөл байлаа.
khural.mn

унцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдоржоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас буян ном хуруулав.

2025-09-20 164
Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ. Өндөрширээт сумын хэмжээнд нийт 12 хүн хэлмэгдсэн талаарх судалгаа байдаг. Уг өдрийн хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн дурсгалыг хүндэтгэн Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдоржоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас буян ном хуруулав. 2025.09.10

Сумын ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан хуралдав.

2025-06-25 25
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2025.06.25-ны өдөр 85.7 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд: 1.Сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт 3.Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт 5.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 6.Соёлын төв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан 7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэв.

Уянга 3-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-20 16
Уянга III-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.20-ний өдөр нийт 174 өрхөөс 74 иргэн хуралд оролцож Багийн төвд хуралдлаа. III-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцэж 2 тогтоол батлан гаргав.

Баянтуул 1-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-19 23
Баянтуул I-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.19-ний өдөр нийт 206 өрхөөс 68 иргэн хуралд оролцож Байтын дэнжид хуралдлаа. I-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцэж 2 тогтоол батлан гаргав.

Хайрхан 2-р багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдав.

2025-06-18 15
Хайрхан II-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 2025.06.18-ны өдөр 64% хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Хайрхан II-р багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар: 1.Багийн засаг даргын 2025 оны хагас жилийн ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.2026 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх тухай асуудлуудыг хэлэлцэж 2 тогтоол батлан гаргав.

ХҮҮХДИЙН МАРАФОН-2025

2025-06-01 161
🌈 “ХҮҮХЭД -ХАЙР -ИРЭЭДҮЙ”🌈 ХҮҮХДИЙН МАРАФОН-2025 🌞 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 🏃🏃‍♀️Хүүхдийн марафон-2025 уралдааныг👨‍🦱👧 6-9, 10-13, 14-18 насны ангиллаар ИТХ-ын ажлын алба, Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10167
8421 / 83%
1073 / 11%
325 / 3%
348 / 3%