ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 173

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийт 3 хэсэгт ажлын хэсэг гарч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, малын тоо толгойн албан татварын эх үүсвэрээр хийгдсэн ажилд хяналт тавьж ажиллав.

2023-09-25 334
1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийт 3 хэсэгт ажлын хэсэг гарч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, малын тоо толгойн албан татварын эх үүсвэрээр хийгдсэн ажилд хяналт тавьж ажиллаа.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдорж буян номын ерөөл айлтгалаа

2023-09-10 410
Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн #9_дүгээр_сарын_10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. ☆Иймд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р.Пүрэвдорж буян номын ерөөл айлтгалаа.2023.09.07

"Монголд өрнөсөн улстөрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр сургалт , АХА тэмцээн зохион байгуулав.

2023-09-10 360
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Түүх нийгмийн ухааны багш Н.Амарсайхантай хамтран ЕБС-ийн ахлах ангийн 29 сурагчдын дунд "Монголд өрнөсөн улстөрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр сургалт , АХА тэмцээнийг зохион байгуулж ✅1-р байрыг 12-а ангийн сурагч Г.Хишигтөгс, ✅2-р байрыг 10- а ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ ,✅3-р байрыг 10-а ангийн сурагч Ч.Амгаланбаатар нар эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.2023.09.07

Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2023 оны 08 сарын 14-ний өдөр 61.9 хувийн ирцтэй хуралдав.

2023-08-22 316
1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2023 оны 08 сарын 14-ний өдөр 61.9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 1.Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай 2. Сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай 3. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодотгох тухай 4.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай нийт 4 асуудлыг хэлэлцэж нийт 4 тогтоол батлан гаргаж ажиллав.

Замын хөдөлгөөний дүрмээ хэрэгжүүлье аян зохион байгуулав.

2023-07-06 297
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Замын хөдөлгөөний дүрмээ хэрэгжүүлье аяныг зарлаж жолооч нарын дунд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 1-3-р байрыг тус тус эзлүүлэн шагнаж урамшуулав.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус нөхөн сонгууль 2023.06.18-ны өдөр зохион байгуулагдав.

2023-07-06 333
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус нөхөн сонгууль 17-21-1 дүгээр хэсэгт явагдаж сонгуулийн дүн мэдээ, тайланг дээд шатны сонгуулийн хороонд хүргүүлэн ажиллав.

Иргэдийн хурлын төлөөлөгчийн нэгдсэн сургалт 2023.06.22-ны өдөр Төв аймагт зохион байгуулагдав.

2023-07-06 272
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт төлөөлөгчдийн нэгдсэн сургалт Төв аймагт 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан сургалтад нийт 17 төлөөлөгч хамрагдав.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд ЕБС, дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

2023-05-16 270
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд ЕБС, дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлж байна Хяналт шалгалтын зорилго: Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж ЕБС,Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт,шалгалтыг ажлыг хэрэгжүүлж ажиллахад оршино. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн, албан тушаал, хугацаа: ИТХ-ын дарга Ц.Сампилноров , ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг, Хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хэнмэдэх, ЭМТ-ийн эмч Ц.Лхагвасүрэн , Техникч Э.Чанцалдулам нар 2023 оны 04 сарын 21-ний өдөр ажиллав. Шалгалтанд хамрагдсан байгууллага, объектын нэр : ЕБС, Дотуур байрыг хамруулав. Шалгалтанд хамрагдсан асуудал :  Хүүхдэд ээлтэй дотуур байр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, ёс зүйн багийн ажлыг үзэх  Багш боловсон хүчний нөөцийн хангалт  “Үдийн цай” хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны гэрээ түүний хэрэгжилт, батлагдсан төсөв, хүүхдэд өгөх илчлэгийн хэмжээ эсэх  Хүүхдүүд ангидаа ус уух боломж нөхцөлөөр хангадсан эсэх Дотуур байр  Дотуур байрны өрөө, тасгууд нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх  Хичээл хийх орчин нөхцөл, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлсэн эсэх  Ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийх заавар, бүртгэл хөтөлж хэвшсэн эсэх  Дотуур байрны ажилчид болон тогооч нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх  ЕБС, дотуур байрны багшийн зүгээс орон даяар зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх, эрт илэрүүлэх үзлэг оношлогоонд хүүхдүүдийг хамруулж байгаа эсэх  Сурагчид халуун усанд хэрхэн орж байгаа байдал болон орох давтамж хувцас угаах нөхцөл боломжийн хангалт  Дотуур байрны техник тоног төхөөрөмж, цахилгааны холболтыг цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу байгаа эсэх  Хүүхэд бүр өдөрт 1 литрээс доошгүй ундны ус уух боломж нөхцөл бүрдсэн эсэх  Хүүхдүүдэд эрүүл ахуйн хүнсний бүтээгдэхүүнээр хоол, цай хийж байгаа эсэх  Хүүхдийн хоол, үдийн цайны батлагдсан цэсийг мөрддөг эсэх, хоолны илчлэг хэрэгцээ хангалттай эсэх  Үдийн цай хөтөлбөрт хамрагддаг ангийн дотуур байрны хүүхдүүдийн аяга таваг цэвэр байгаа эсэх  Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл : ЕБС-ийн үдийн цайны гал тогоо, 1-12-р ангиуд , дотуур байрны өрөө тасалгаа Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал: Шалгалтын удирдамжийн дагуу : ЕБС-ийн сургалтын менежер Г.Цэцэгмаа, нярав Н.Энхбаяр , анги удирдсан багш, гал тогооны тогооч, Дотуур байрны жижүүр Я.Сүнжидмаа, багш Б.Лхагвацэнд нарыг байлцуулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал: 1. Дотуур байрны өрөөнүүд бохир заваан цэвэрлээ ариутгал муу, нарийн тоосжилт ихтэй, өрөөнд байгаа хүнсний болон бусад хэрэглэж байгаа эд хөрөнгө замбараа муутай, ор дэрний цагаан хэрэглэл хиртэй ариун цэврийн байдал хангалтгүй 2. ЕБС-ийн удирдлага, ажилчдын зүгээс дотуур байранд гадны иргэдийг байрлуулах нь ариун цэвэр, бусад талдаа зохимжгүй байгаа санал гаргасны дагуу ажлын хэсгээс цаашид дотуур байранд гадны иргэдийг байрлуулахыг байх чиглэл өгсөн. 3. Дотуур байрны хүүхдүүд байдаг өрөөнөөс бусад заал, танхим цэвэрлэгээний хувьд сайн байсан. 4. Сургуулийн цахилгааны шатны өрөөнд эд хогшил хураасан бохир эмх замбараа байхгүй 5. Спорт заалны монтажны утас галын аюултай 6. Галын буланд 5 галын хорноос ажиллагаа хэвийн 1 галын хор байсан бусад нь ажиллагаа хэвийн бус болсон байсан, галын иж бүрдэл дутуу галын дэвүүр, галын бүтээлэг гэх мэт. 7. ЕБС-ийн дотуур байрны шитний өрөөнд эд хогшил хураасан эмх замбараагүй 8. Үдийн цайны 7 хоногийн хоолны цэсийг 2 долоо хоног сольдоггүй . Жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хэрэглээ хоолны цэсэд оруулаагүй учир илчлэг, шим тэжээлийн хувьд хэвийн хэмжээнд хүрэхгүй байна. 9. “Үдийн цай”-ны туслах тогооч Б.Сэргэлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй. 10. Дотуур байр, “үдийн цай”-ны хоолны дээжийн саванд өдөр өдрийн ямар хоол байгаа, хэзээ авсан хугацаа байхгүй. 11. Хуушуурын тосыг сольдоггүй, дундрахаар нь дээрээс нь хийдэг /транс тос үүсгэсэн/ хавдар үүсэх шалтгааны эх үүсвэр /хуушуурыг хоолны цэсээс хасах санал/ 12. Хүнсний хөргөгч, хөлдөөгч эвдэрсэн. Яаралтай солих /шинээр авах/ шаардлагатай. 13. Хиймэл зөгийн бал, хуурай сүү, даршилсан бүтээгдэхүүн /лечо/ хийж байгаа нь шаардлага хангаагүй хүнс гэж үзэж байна. 14. Хүнсний ногооны агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй. Ногоог газар шалан дээр хадгалсан. Зориулалтын тавиур байхгүй. Агааржуулалтын систем байхгүй. 15. Махыг зориулалтын вандан дээр тавихгүй хоолны ширээн дээр байрлуулсан эрүүл ахуйн шаардлага хангаагүй. 16. Үдийн цай хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийн аяга тавгийн гадна савыг солих, цэвэрлэх, угаах шаардлагатай. 17. Дотуур байрны усыг усны шинжилгээнд хамруулж, ундны усанд хэрэглэж болох эсэхийг яаралтай тогтоох 18. 1-12-р ангийн сурагчдыг ус уух боломжоор хангагдсан эсэхийг шалгахад 1-р анги ус буцалгагч байхгүй байсан. 19. Үдийн цайны гал тогооны усны сав нь их бохир байсан. 20. Үдийн цайны гал тогооны өрөө нь шохой нь унасан хоол руу орох магадлалтай 21. 3-н дамжлагат угаалгаар аяга тавгаа угаадаггүй. Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа зөвлөгөө өгсөн байдал 1. Дотуур байрны багш, жижүүрүүд өрөөний цэвэрлэгээ, зохион байгуулалтад байнгын хяналт тавих ажлыг эрчимжүүлэх. 2. Дотуур байрны үйлчлэгчээр 7 хоногт 1 удаа дотуур байранд байгаа хүүхдүүдийг өрөөнүүдэд их цэвэрлэгээ хийлгэж байх. 3. Дотуур байрны багш өрөөнүүдийн өдөр бүрийн цэвэрлэгээнд үнэлэлт дүгнэлт өгч, тасгийн дүрэм боловсруулсан, үнэлгээний дэвтэр гаргаж ажиллах. 4. Дотуур байранд гаднаас ирсэн иргэдийг байрлуулахгүй байх 5. ЕБС, Дотуур байрны цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангаж ажиллах. 6. Цаашид тогооч нарыг сургалтад хамруулах 7. Үдийн цайны хоол хийдэг өрөөг засаж тохижуулах 8. Хүүхдүүдийн хоолны аягыг шинэчлэх /завсраар нь ус ордоггүй аягатай болгох/ 9. Хоолны цэсийг цаашид анхаарч илчлэг, шим тэжээлтэй хүнсээр хангах

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалтад 2023.04.20-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

2023-05-14 337
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хяналт сарын аяны хүрээнд Орон нутгийн өмчийн хадгалалт , хамгаалалтад 2023.04.20-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Ээлжит бус хоёрдугаар хуралдаан хуралдав.

2023-04-07 259
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 2023.04.06-ны өдөр ИТХ-ын өрөөнд 70 хувийн ирцтэй хуралдаж нийт 5 асуудлыг хэлэлцэн 5 тогтоол гаргав. Үүнд: 1.Сумын сонгуулийн хороо байгуулах тухай 2.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн , ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай 3. Гамшгийн үед түр цуглах , нүүлгэн шилжүүлэх байршил тогтоож, тусгай хэрэгцээнд авах тухай 4. Хөрөнгө шийдвэрлэх тухай 5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

Монгол цэргийн баяр зориулсан бөхийн барилдааныг 2023.03.17-ны өдөр зохион байгуулав.

2023-04-07 251
Монгол цэргийн баяр зориулсан бөхийн барилдааныг 2023.03.17-ны өдөр зохион байгуулав. Бөхийн барилдаанд нийт 16 бөх барилдаж 1-р байранд Амарсайхан , 2-р байранд Д.Чулуунпүрэв , 3-р байранд Лхагва-Очир , 4-р байранд Жамъяанпүрэв нар тус тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тэмдэг тэмдэглээ байршууллаа.

2022-09-28 490
Тэмүүлэл багийн нийт 17 залуучууд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хайрхан багт үүссэн 4 хэсгийн ганга, гуу жалганд дугуйгаар тэмдэг тэмдэглэгээ хийж , замын зүг чигийг заасан 1ширхэг тэмдэглэгээг байршуулж ажиллав.

Байгалиа хамгаалъя аян зохион байгуулагдав.

2022-09-28 465
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс байгалиа хамгаалъя аяны хүрээнд Хоггүй сум-бидний оролцоо сэдэвт челленжийг эхлүүлж бүх нийтээрээ хогоо цэвэрлэв. Уг аянд нийт 100 гаруй иргэд оролцов. Мөн Сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд хогоо хаяхгүй байх талаар нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, сумын хог ачигч 2 иргэнд хүнсний бүтээгдэхүүний тусламж дэмжлэгийг тус тус үзүүлж ажиллав.

Сумын ИТХ-аас төлөөлөгчдийн өдрөө зохион байгууллаа.

2022-09-28 464
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн өдрийн хүрээнд зохион байгуулсан урлаг,спортын нөхөрсөг тэмцээн 2022.06.25-ны өдөр гар бөмбөг, буухиа, олс таталт,бөх нийт 4 төрлөөр зохион байгуулагдав.Үүнд : Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Хайрхан 2-р баг 1-р байр. Сант 4-р баг 2-р , Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд :Хайрханы 2-р баг- 1-р байр, Сантын 4-р баг 2-р байр. Бөхийн барилдаанд : Баянтуул 1-р багийн бөх Д.Чулуунпүрэв 🥇, Сантын 4-р багийн бөх Д.Дашдэлгэр нар тус тус эзлэж өргөмжлөл , 🥈мөнгөн шагналаар шагнав. Спортын тэмцээний нийлбэр дүнгээр Сантын 4-р баг тэргүүн байр эзлэж🏆 цом🥈өргөмжлөл , мөнгөн шагналаар шагнав.Урлагийн тэмцээнд Баянтуул, Хайрхан, Уянга баг оролцож багийн нийлбэр дүнгээр Хайрханы 2-р баг 1-р байр эзлэж 🏆,өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Баянтуул 1-р баг 2-р байр эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Мөн Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар 🎖С.Үүлэнсолонго, Н.Баасантунгалаг, Д.Дашдэлгэр, Д.Чулуунпүрэв нар тус тус шагнагдав

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойгоо тэмдэглэв.

2022-09-28 507
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хурал 2022.06.24-ны өдөр зохион байгуулагдав . ИТХ-ын дарга Ц.Сампилноров болон ИТХ-ын үе үеийн дарга, төлөөлөгч Ж. Сүрэнжав, Д.Нацагдорж, Д.Сэрээтэр,А.Даваа-Очир нар баярын мэнд дэвшүүлж Соёлын төвөөс ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын үеэр Нутгийн удирдлагын тэргүүний ажилтанаар Х.Батаа, Нутгийн удирдлагын холбооны Соёмбо тэмдэгээр Н.Оюунжаргал, Д.Лхамсүрэн, Н.Тэгшжаргал ,ИТХ-ын Хүндэт жуухаар ИТХ-ын төлөөлөгч С.Наранхүү, Ч.Уранчимэг, И.Насанбат , Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны Хүндэт ээж тэмдэгээр Д.Оюунхорол ,Хоршоологчдын холбооны тэргүүний ажилтанаар Б.Баясгалан, С.Банзрагч, Монголын залуучуудын холбооны тэргүүний, залуу алтан медалиар Төлөөлөгч Б.Гунгаазаан, Хөдөлмөрийн алдар тэмдэгээр ИТХ-ын төлөөлөгч Р.Төмөрхуяг нар тус тус шагнагдлаа

нэг төлөөлөгч-нэг хөдөлгөөн зохион байгуулав.

2022-09-28 496
Эх үрсийн баярын өдрөөр “Нэг төлөөлөгч -нэг хүүхэд “хөдөлгөөний хүрээнд ИТХ-ын нийт 20 төлөөлөгч ЕБС, СӨБ -ийн 19 хүүхдэд гарын бэлгийг гардуулан өглөө.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлах талаар сургалт хийлээ.

2022-09-27 295
Цэцэрлэгийн багш Б.Оюунсүрэн Цэцэрлэгийн насны сурагчдад байгаль дэлхийдээ хог хаяж болохгүй талаар зөвлөж харилцан ярилцав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9021
7391 / 82%
1013 / 11%
292 / 3%
325 / 4%