ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 186

Багийн иргэдийн нийтийн хурлууд хуралдлаа .

2022-09-27 637
Багийн иргэдийн нийтийн хурал :Өндөрширээт сумын Баянтуул баг , Хайрхан баг , Уянга баг , Сант багийн иргэдийн нийтийн хурал 2022.01.03-01.10-ны өдрүүдэд сумын төв болон багийн төв дээр дундаж ирц 83 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд : 1.Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагчийг сонгох тухай 2. Багийн Засаг даргын ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 3. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл сонгох тухай 4. Тооллогын комисс байгуулах тухай 5. Багийн Засаг дарга сонгох тухай 6. Бусад асуудлын хүрээнд бэлчээр хамгаалах сан байгуулах тухай журмын төсөлд санал авч ИТХ-аас хуулийн шинэчлэлийн талаар сургалт хийж , сумын Засаг дарга болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийв. Баянтуул багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01 сарын 07-ны өдөр 86.6 % ирцтэй хуралдаж Багийн Засаг дарга Б.Лхагвасугар сонгогдов. Хуралдааны даргаар Н.Бямба-Эрдэнэ 66.3 хувийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд Н.Бямба-Эрдэнэ , Б.Лхагвасугар, Д.Аваргабаяр,Б.Амаржаргал,Н.Цэрэнлхүндэв, Д.Гантөмөр, Д.Наранхүү нар сонгогдов . Хайрхан багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01 сарын 03-ны өдөр 67 % ирцтэй хуралдаж М.Пүрэвдорж 65.3 хувийн саналаар Багийн засаг даргаар сонгогдов. Хуралдааны даргаар Ж.Мөнхжаргал 62.3 хувийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд М.Пүрэвдорж, Ж.Мөнхжаргал, Б.Ганбаатар, Б.Болдзориг,,С.Оюунчимэг, Б.Баясгалан,Б.Баасан-Эрдэнэ нар сонгогдов . Уянга багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01сарын05–ны өдөр 77% ирцтэй хуралдаж Б.Гунгаазаан 91,04 хувийн саналаар Багийн засаг даргаар сонгогдов. Хуралдааны даргаар Д.Өлзийбаяр олонхийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд Д.Өлзийбаяр, Б.Гунгаазаан, М.Бүрэнзэвсэг, Н.Тэгшжаргал,Б.Бямбагарам, Д.Мядагмаа, С.Үүлэнсолонго нар сонгогдов. Сант багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны 01 сарын 10-ны өдөр 85 % ирцтэй хуралдаж Б.Энхсайхан, 50.6 хувийн саналаар Багийн засаг даргаар сонгогдов. Хуралдааны даргаар Б.Бадрахгэрэл олонхийн санал авч хуралдааныг удирдав. Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлд Б.Энхсайхан, Б.Бадрахгэрэл,Г.Галсайхан,Ч.Болормаа, Э. Лхагвасүрэн нар сонгогдов.

ЦАСНЫ БАЯР-2022 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН ЯВУУЛЛАА.

2022-09-27 669
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан 30 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ, ГХУСАЗЗ хамтран төрийн албан хаагч иргэдийн дунд “Цасны баяр” арга хэмжээг 2022 оны 01 сарын 12-ны өдөр зохион байгуулан явууллаа . Уг арга хэмжээний үеэр 4-н төрлийн тэмцээнийг нийт 6 багийн дунд зохион явуулснаас Тэргүүн байрыг ЕББД сургуулийн I-р баг Дэд байрыг ЕББД сургуулийн II-рбаг Гутгаар байрыг Сантын IV-р баг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийв.

2022-09-27 367
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл 2022 оны 03 сарын 29-ний өдөр хуралдаж. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. 1.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 2.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төслийн тухай 3. Сумын хэмжээнд 2021 онд гарсан гэмт хэрэг , түүний шалтгаан нөхцөл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ 4. Дэд зөвлөлүүдийн ажил дүгнэх шалгуур үзүүлэлт батлах тухай

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус нээлттэй хуралдаан хуралдав.

2022-09-27 362
ИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 2022.04.22-ны өдөр 87.5 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 1.Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээл олгох хороо, хяналтын зөвлөл байгуулж,салбар чиглэл батлах тухай. 2.Нөөцийн хивэгний үнэ тогтоох тухай 3.ИТХ-ын зарим журмуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэж нийт 3 тогтоол гаргав. Мөн БИНХ-ын зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл нийт 24 иргэнийг урилгаар оролцуулж хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг ИТХ-ын нарийн бичгийн дарга танилцуулав.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдав.

2022-09-27 346
Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүдийн дунд 04-р сарын 22-ны өдөр ЕББД сургуулийн спорт зааланд хамтран зохион байгууллаа. Тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл, Ажлын албаны албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, спортоор хичээллэх идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор гар бөмбөг, Даам,, ширээний теннис зэрэг төрлүүдээр зохион байгуулав. 3 төрөлт тэмцээний “ВОЛЕЙБОЛ” –ын төрөлд: Тэргүүн байр - Сант 4-р баг Дэд байр - Баянтуул 1-р баг “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ий төрөлд: Тэргүүн байрыг - ИТХ-ын төлөөлөгч Б.Боломаа, Хайрхан багийн ИТХ-ын төлөөлөгч Дэд байрыг -М.Баярмаа –Баянтуул багийн ИТХ-ын төлөөлөгч Эрэгтэй Тэргүүн байрыг - Б.Бадрахгэрэл –Сант 4-р багийн ИНХ-ын дарга -Дэд байрыг -Б.Дэлгэрцогт –Баянтуул багийн ИТХ-ын төлөөлөгч “ДААМ”-НЫ ТӨРӨЛД Тэргүүн байр - И.Насанбат Дэд байр -Б.Гунгаазаан баг тамирчид хүртлээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Сантын 4-р баг , дэд байрыг Баянтуул 1-р баг эзлэж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. “Караоке тэмцээн төрөлд Тэргүүн байрыг- Хайрхан баг Дэд байрыг -Баянтуул баг эзлэж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

2022.03.08-ны өдрийг угтан Фото зургийн уралдааныг зарлав.

2022-09-27 343
Олон улсын эх үрсийн баярыг угтан Миний гэр бүлийн аз жаргал фото зургийн уралдаанд нийт 21 фото зураг ирүүлсэнээс тэргүүн байрт Дэнсмаа,дэд байрт Улаанхүү Анужин, гутгаар байрт А. Ану нар шалгарч өргөмжлөл , үнэ бүхий зүйл дурсгав.

Сумын ИТХ-ын 21 төлөөлөгчид Эрүүл мэндийн төвд 460.000 төгрөгний дэмжлэг үзүүлэв

2022-09-27 340
Сумын ИТХ-ын 21 төлөөлөгчид Эрүүл мэндийн төвд 460.000 төгрөгний дэмжлэг үзүүлэв.Мөн төлөөлөгч Р.Төмөрхуяг Төрөх тасагт нэн шаардлагатай 210000 төгрөгний нярайн хэрэгслийг гардуулан өглөө.

Хүмүүнлэг зүрх аяны зохион байгуулав.

2022-09-27 311
Олон улсын Хүүмүүнлэгийн өдрийн хүрээнд Хүмүүнлэг зүрх аяныг зохион байгуулж Сахиусан тэнгэр флашмоб бүжгийн уралдааныг зарлаж. 1-р байрыг Ж.Мөнхжаргал багштай 3-а анги, 2-р байрыг 4- А анги тус тус эзлэж өргөсжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж буян ном айлтгав.

2022-09-27 315
Пунцогдэчиндаржайлан хийдийн хамба лам Р. Пүрэвдоржоор хэлмэгдсэн иргэдэд зориулж ном айлтгав.

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар сургалт хийв.

2022-09-27 312
Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг нийт 57 иргэнд сургалт хийв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэв.

2022-09-27 315
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэв.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

2020-04-07 663
Хатантуул дэлгүүр шилдэг дэлгүүрээр шалгарав

ХОМ гаргагч нарт сургалт хийв.

2020-03-02 680
Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт 2020 оны 01.27-ны өдөр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийт 18 мэдүүлэг гаргагч нарт сургалт хийж , гарын авлагаар ханган мэдлэг шалгасан АХА тэмцээнийг зохион байгуулж ЗДТГ-ын дарга Г.Цэцэгмаа тэргүүн байр эзлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11105
8623 / 78%
1113 / 10%
386 / 3%
983 / 9%