Тус ажлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Гунгаазаан, Уянга 3-р багийн засаг дарга Б.Ууганбаяр, Зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын дэд зөвлөлийн дарга, Дэд ахлагч Д.Баасансүрэн нар орон нутгийн чанартай зам дагуу нутаглаж буй айл өрхүүдийн судалгааг гарган, 100 ширхэг гэрэл ойлгогчтой хүзүүвчийг нийт 27 айл өрхүүдэд тараан, бод малд зүүлгэн тухайн ажлыг эрчимжүүлэн ажиллав. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахын хориглосон талаар яриа таниулга хийж ажиллаа.