ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

ГАРАЛ ҮҮСЭЛ-2025 АЯН

2025-05-16

Сумын засаг даргын Отор нүүдэл, мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай 2025.05.16-ны өдрийн А/20 тоот захирамж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс зарласан Гарал-үүсэл аяны хүрээнд Уянга 3-р багийн нутагт оторлож байгаа Улаанбаатар хотын СХД-ийн 21-р хорооноос ирсэн 2 өрхийн 150-иад толгой адууны гарал үүслийн гэрчилгээнд МЭ тасгийн Улсын байцаагч У.Дэнсмаа, Багийн Засаг дарга Б.Ууганбаяр нар хяналт тавьж, гарсан зөрчил, дутагдлыг арилган ажиллав. Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.1 дэх заалтыг үндэслэн 2 иргэнд зөрчлийн хэрэг бүртгэж, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж тус бүр 200000 төгрөг нийт 400000 төгрөгийн мөнгөн торгуулийг 100900000608 Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналт шалгалтын орлого дансанд төвлөрүүлсэн. Мөн Уянга 3-р багийн Засаг дарга Б.Ууганбаяр 7 хоногийн дотор нүүх тухай мэдэгдэх хуудас өгч ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6168
4655 / 75%
944 / 15%
277 / 4%
292 / 5%