Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхийг дэмжих зорилготой тус тэмцээнд нийт 11 багийн 80 тамирчин оролцсон бөгөөд гэр бүл, хөгжөөн дэмжигчид нийлсэн 100 гаруй иргэн нэгэн өдөр, нэгэн дээвэр дор цуглан, эв нэгдэл, идэвх санаачилгаа илэрхийллээ. Тэмцээн гэр бүлийн дөрвөн үеийн төлөөллийг хамруулсан волейболын төрлөөр зохион байгуулагдав. Волейболын тэмцээнд 11 баг оролцож, баг бүр гэр бүлийн онцлог, удам угсаа, нөхөрлөл, эв нэгдлээ илэрхийлсэн өрсөлдсөн нь тэмцээний уур амьсгалыг улам бүр халуун дулаан оролцож, өвөө эмээ, аав ээж, ах дүү, үр хүүхэд, ач зээгээрээ бахархан өрсөлдөв. Нийт 11 багаас 1.100.000 төгрөгний шагналын сан бүрдүүлж
1-р байрыг Б.Баасанбат ахлагчтай гэр бүл алтан медаль ,500.000 төгрөг,
2-р байрыг М.Пүрэвдорж ахлагчтай гэр бүл мөнгөн медаль 350.000 төгрөг,
3-р байрыг А.Оюунцэцэг ахлагчтай гэр бүл хүрэл медаль 250.000 төгрөгөөр тус тус шагнав.
“Гэр бүл” спортын тэмцээний гол утга учир нь гэр бүлийн гишүүдийг нэг дор цуглуулж, хамтын оролцоо, эв нэгдэл, харилцан хүндлэлийг спортоор дамжуулж бэхжүүлэхэд чиглэгдэж, оролцогчид ч нэгэн өдрийг инээд хөөр, дурсамж, урам зоригоор дүүрэн өнгөрүүлж, ирэх жилийн тэмцээндээ илүү бэлтгэлтэй, илүү хүчтэй багаар оролцох хүсэл тэмүүлэлтэйгээр өндөрлөлөө.



