📰Мэдээлэл
1. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоол шийдвэрийн тухай –ИТХ-ын дарга Б.Гунгаазаан
2.Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн чиг үүргийн талаарх хуулийн зохицуулалт –ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг
3.Хөдөлмөр халалж үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр төслүүд ХХҮмэргэжилтэн А.Нямсүрэн
4.Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль- Мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч У.Дэнсмаа
5.Малчны тэтгэвэр, сайн дурын даатгалын тухай – Нийгмийн даатгалын байцаагч С.Урангоо
6.Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , Эрүүгийн хууль , Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар –Хэсгийн төлөөлөгч Ш.Эрдэнэбаяр
7.Эрүүл мэндийн даатгалын талаар –Эрүүл мэндийн төвийн дарга С.Гантулга
8.Татварын ерөнхий хууль- Татварын улсын байцаагч Б.Алимаа
9.2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд, 2026 оны орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойг албан татварын хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний танилцуулга – Засаг даргын орлогч Г.Цолмон тус тус мэдээлэл хийв.
🏥🩺Үйл ажиллагаа :
1.Эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх өртөөчилсөн үзлэг шинжилгээг зохион байгуулав . Нийт 74 иргэн урьдчилан сэргийлэх өртөөчилсөн үзлэгт хамрагдсан байна. Үүнд : 1.Биеийн жингийн индекс тодорхойлох
2. Оношлогоо шинжилгээ
3.Хөхний урьдчилан сэргийлэх үзлэг
4.Артерийн даралт ихсэлт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг
5.Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөмж
6.Иргэдээс Сэтгэл ханамжийнн судалгаа авсан.
🥇Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд архи согтууруулах ундаанаас татгалзаж бусдад үлгэр жишээ болсон 5 иргэнийг шагнаж урамшуулав. ✅Баянтуул 1-р багийн иргэн Б.Баасандорж,Ц.Мэндсайхан ,
✅Хайрхан 2-р багийн иргэн Н.Алтангэрэл,
✅Уянга 3-р багийн иргэн П.Бямбагэрэл,
✅Сант 4-р багийн иргэн Д.Лувсандандар нарыг шалгаруулж шагнаж урамшуулав.



