ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар сард хийсэн ажлын мэдээ

2024-10-25

10-р сарын мэдээ

 

            1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр хамгийн олон сонгогчдын санал авсан нэр дэвшигч нар 2024 оны 10-р сарын 25-ны өдөр сонгуулийн дүнг үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. ИТХ-ыг хамгийн ахмад төлөөлөгч Ц.Сампилноров дарга удирдав. ИТХ-Д МАН-аас 13, АН-аас 1 төлөөлөгч тус тус сонгогдон ажиллаж байна. 1.ИТХ- ын даргад Б.Гунгаазаан 9 төлөөлөгчийн буюу 64.2 хувийн санал авч сонгогдлоо. 2. Сумын Засаг даргаар Д.Сумъяасугарыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нэр дэвшүүлж уламжлав. 3.ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, тэмдэг гардуулав.

            2. Улсын Их хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг 2 удаа хийж, 50 төрийн албан хаагч хамрагдсан. Эдгээрээс байнгын бусаар томилогдсон ажилтнуудад  аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон бусад  эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, сонгогчийн танаа , сумын сонгуулийн хорооноос сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд зориулж хуулийн эмхэтгэлээр гарын авлага боловсруулан нийт 450 өрхөд хүргэж ажиллав. Улсын Их хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд сонгуулийг зохион байгуулж сонгуулийн дүн мэдээ тайланг дээд шатны байгууллагад хүргэж ажиллалаа.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%