ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Мэдээлэл


нийт 66

Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцав.

2019-09-13 256
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 09.06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй Ахмадын өргөөнд хуралдаж нийт 5 асуудлыг хэлэлцэв. Ахмадын байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, ахмадын зөвлөх үр дүнгийн талаар ярилцаж ахмадын төлөөлөл болох Нямбуужунхуар , Дуламсүрэн, Дашхүү,Баясгалан нар урилгаар оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв . Үүнд : 1. Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сумын хөтөлбөр /2017-2018/-ийн хэрэгжилтийн явцын тайлан, танилцуулга, шийдвэрийн төсөл 2. Ахмадын байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, ахмадын зөвлөх үйлчилгээний үр дүн 3. Сумын 2019 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл 4. Ажлын хэсэг байгуулах тухай 5. Ээлжийн амралт олгох тухай

Юу байна түүгээрээ туслая хандивын аяныг зохион байгууллаа.

2019-04-24 249
Жил бүр ИТХурлаас уламжлал болгон зохион байгуулдаг хандивын аяныг сумын Улаанзагалмайн хороо, ИТХ-ын Эмэгтэй төлөөлөгчид хамтран 04 сарын 18-аас 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.. Уг аяны зорилго нь хандиваар цугларсан мөнгө болон бараа материалыг өрх толгойлсон 7 эмэгтэйчүүдэд хүргэх зорилготой . Уг арга хэмжээнд ЕББДС, Алтан шагай цэцэрлэг, ЗДТГ ,Соёлын , ЭМТ, Цаг уурын төв, Хаанбанк,Төрийн банк, Халаалтын төв, Хадгаламж зээлийн хоршоо, Элбэг сод, Ширээт хөгжил хоршоо, Од , Хатантуул зэрэг байгууллага ,аж ахуй нэгжүүд оролцож хандивын эд барааг,хүнсний зүйл,нүүрс түлээг 7 эмэгтэйгээс 6 эмэгтэйд гардуулан өглөө. .Хандиваар бэлэн мөнгө нийт 183,000 төгрөг , гэр ахуйн бараа материал болон хувцас, нүүрс түлээ цугларсан. Цугларсан хандивын мөнгөөр өрх толгойлсон эмэгтэй Д.Пунцагдулам, Д.Шархүүхэн, П.Дуламсүрэн, Г.Энхтуяа, П.Сосорбарам,С.Цэцгээ нарын 6 иргэнд хүнсний бүтээгдэхүүн авч гардуулан өглөө. Хандивын аянд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Аяны богцийг иргэдэд хүргэхээр БИНХурлын дарга нартай хамтарч ажиллаж байна.

2018-09-04 166
ИХ-ын тамгын газар,НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан "Монгол улсын Төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөлд манай ИТХ шалгарсан билээ. Энэ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ,Сумын ИТХ-аас бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр нийт малчдын дунд санал, асуулга болон ИТХ-аас гарсан тогтоол шийдвэр, хурлын үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр "Аяны богц"-ыг" БИНХурлын дарга нартай хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлж байна.

Ажлын хэсэг хяналт шалгалт хийв.

2018-06-26 169
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018.06.11-ны өдрийн 35 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 06 сарын 25-ны өдөр сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж төсөл,арга хэмжээний явц,хэрэгжилттэй танилцалаа. Ажлын хэсгийн дарга Р.Цолмон-Тэргүүлэгч гишүүдэд: А.Даваа-Очир-Тэргүүлэгч ,Ц.Лхагвасүрэн-Тэргүүлэгч, А.Бүдсүрэн-Иргэний төлөөлөл нар хяналт шалгалтыг хийв

Утгын чимэг богино өгүүлэгийн уралдааныг зохиов.

2018-06-14 180
Сумын ИТХ-аас зохион байгуулж буй “Төлөөлөгчийн нэг сар”-ын аяны хүрээнд Нийгмийн бодлого,Дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Д.Ичинноров “Утгын чимэг-2018” богино өгүүллэгийн уралдааныг цэцэрлэгийн нас, бага анги, дунд ангиудын дунд амжилттай зохион байгууллаа. Цэцэрлэгийн насны ангилалд тэргүүн байрыг ахлах бүлгийн сурагч Б. Хонгорзул, дэд байрыг А. Ариунгэрэл, бага ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрыг 1-р ангийн сурагч О. Анхзаяа, дэд байрыг 3-р ангийн сурагч Б. Сугардорж, гутгаар байрыг Б. Уянга, 6-9-р ангийн сурагчдаас тэргүүн байрыг 8-р ангийн сурагч М. Жавзан, дэд байрыг 9-р ангийн сурагч Ц. Сайханчимэг, гутгаар байрыг 8-р ангийн сурагч С. Баярцогт нар тус тус шалгарч бусдыгаа манлайллаа.

Уянгын 3-р багийн иргэдийн нийтийн хурал 2018-05-28-ны өдөр хуралдаж нийт 58 иргэн хуралд оролцов.

2018-06-14 151
Уянгын 3-р багийн иргэдийн нийтийн хурал 2018-05-28-ны өдөр хуралдаж нийт 58 иргэн оролцов.Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. 1.Багийн Засаг даргын цаг үеийн ажлын мэдээлэл 2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх санал эрэмбэлэх тухай 3.Бэлчээр зохицуулах журмын талаар- Багийн засаг дарга Б6 4.Мал угаалгын ванн барих тухай 5.Малжуулах төсөл өрх шалгаруулах тухай 4.БИНХурлын ажил дүгнэх журмын танилцуулга –ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг. 5. НБАжилтан А.Нямсүрэн –Архины хор хөнөөлийн талаар мэдээлэл хийв. 6.НДБайцаагч С.Урангоо- Малчдын тэтгэвэрийн талаар мэдээлэл хийв. 7.ТУБайцаагч Б.Алимаа –Хог хаягдлын хураамжийн талаар мэдээлэл хийв. 8.МЭҮТасгийн мэргэжилтэн У.Дэнсмаа –Малын эрүүл мэндийн талаар мэдээлэл хийв.

Иргэдийн хурлын төлөөлөгчдийн чадавхижуулах сургалтанд хурлын тэргүүлэгчид 100 хувь хамрагдав.

2018-06-14 194
Иргэдийн хурлын төлөөлөгчдийн чадавхижуулах сургалтанд хурлын тэргүүлэгчид 100 хувь хамрагдав.

сантын 4-р багийн иргэдийн нийтийн хурал хуралдав.

2018-05-08 160
Сантын 4-р багийн иргэдийн нийтийн хурал 2018-04-09 -ны өдөр 48 иргэний бүрэлдэхүүнтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. 1.Багийн Засаг даргын ажлын тайланд дүгнэлт өгөх тухай 2.Багийн Засаг даргын 2018-оны төлөвлөгөө батлах тухай 3.ОНХСангийн хөрөнгөөр хийх ажилд санал авах тухай 4.БИНХурлын тэргүүлэгч нөхөн сонгох тухай 5.Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сумын Засаг даргын мэдээлэл 6.ЭМТөвийн Элэг бүтэн- төв аймаг хөтөлбөрийн нээлт 7.Иргэдиин саналыг авч авлаа.

Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын 04-р сарын ажлыг дүгнэв.

2018-05-08 157
ЭМТөв,Засаг даргын орлогч ,Цэцэрлэгийн багү нар багт хэрэгжүүлэх ажлаа харилцан ярилцав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%