9-р сарын мэдээ
ü Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаанаар 2024 оны 09 сарын 06-ны өдөр 57.1 хувийн ирцтэй хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж төлөөлөгчөөс гарсан нийт 4 асуудлаар тэмдэглэлээр сумын Засаг даргад үүрэг чиглэл өгч ажиллав.
1.Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай
2. Сумын засаг даргын 2020 - 2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай
3. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилт
4.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 2024 оны ажлын хэрэгжилт
5.Залуучуудын манлайлал гэр бүлийг дэмжих урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт
6.Хоршоо хөгжүүлэх сангийн 2024 онд хийсэн ажил,хяналт шалгалтын тухай
ü Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаан 2024.09.23-ны өдөр 70.4 хувийн ирцтэй хуралдаж 2024 оны төсөв тодотгон батлах тухай асуудлыг хэлэлцэв.