ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01 дүгээр сарын мэдээ

2024-01-29

1.Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

            Өндөрширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч асан Д.Нацагдорж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга асан Х.Батаа, сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан Д.Нарантуяа нарыг хүндэтгэн хүлээн авч төрийн үйл ажиллагааны залгамж холбоо, үнэ цэнийн талаар ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлага төсвийн 5 байгууллагын 56н албан хаагчид оролцлоо. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг даргын орлогч асан Д.Нацагдорж Шинэ үндсэн хууль болон Үндсэн хуулийн түүхэн товчоон 1924, 1940, 1960, 1992 оны хуулиудын онцлог, хууль баталсан түүхэн үйл явдлуудын талаар сургалт орлоо.

            Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой, “Монгол улсын “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан төсвийн 5 байгууллагын албан хаагчид, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, Сант 4 дүгээр багийн иргэд, ахмадуудын дунд Үндсэн хууль болон Монголын нууц товчоо, танин мэдэхүйн асуултаар хөгжөөнт “АХА” тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд тэргүүн байранд Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш  Ц.Мөнхбат, дэд байранд Сант 4 дүгээр багийн ахмад настан Д.Чанцалдулам нар орлоо.

            “Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Үндсэн хуулийн боловсрол олгох, Монголын өв соёлын гайхамшгийг сурталчлан таниулах зорилгоор “Дөрвөн бэрх” тэмцээнийг төрийн болон төрийн бус байгууллагууд, төвийн багийн иргэд, ахмадуудын дунд зохион байгууллаа.

            2. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Эрүү мэндийн төвтэй хамтран Цасны баяр-2024 бүх нийтийн арга хэмжээг 01.19-ний өдөр ЕБС-ийн биеийн тамирын гадаа талбайд зохион байгуулав. Тэмцээнд : ЗДТГ, ЭМТ, ЕБС, Соёлын төв,Халаалтын төв нийт 5 байгууллага оролцож 1-р байрыг ЗДТГ, 2-р байрыг ЭМТ, 3-р байрыг Соёлын төвийн хамт олон эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

            3.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод хяналтыг хэрэгжүүлж холбогдох мэдээллийн Аймгийн аудитын газарт хүргэв.

            4. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нийт 24 мэдүүлэг гаргагч нараас 100 хувь хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаанд авч цахимаар бүртгэж дуусав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%