ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ОРОЛЗОДЫН ХИЙСЭН АЖЛЫН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2018-04-02

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс тогтоосон хувиарын дагуу 2018 оны 2 дугаар сард ” Төлөөлгчийн нэг өдөр” зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд хажуу залгаа Төв аймгийн Эрдэнэсант суманд шүлхий өвчин гарсантай холбоотойгоор өөрийн сонгогдсон Уянгын 3-р багийн ойр нутагладаг малчин өрхүүдээр орж уг өвчнөөс сэрэмжтэй байх талаар зөвлөгөө өгч сумаас ажиллаж буй урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагаатай танилцлаа.
Уянгын 3-р багийн БИНХ-д оролцож тулгамдаж буй асуудлуудын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” уралдааныг сумын соёлын төв, номын сантай хамтран “ээж” хэмээх эрхэм хүмүүнийг алдаршуулан баярлуулж, бахархан хүндэтгэх зорилгоор уг уралдааныг зохион байгууллаа.
Насанд хүрэгчдийн ангилалд:
1-р байранд- Уянгын 3-р багийн малчин Д.Мядагмаа
2-р байранд-Засаг даргын орлогч Л.Золжаргал
3-р байранд -Баянтуул 1-р багийн өндөр настан Чанцалдулам нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав
Хүүхэд, залуучуудын ангилалд :
1-р байрыг 8-а ангийн сурагч Э.Жавзан
2-р байрыг 9-а ангийн сурагч М.Аюуш
3-р байрыг 3-а ангийн сурагч Д.Оюунзул нар шалгарч өргөмжлөл , үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
2018 оны 3 дугаар сарын 25-ны үеэр Уянгын 3-р багаас сонгогдсон бусад төлөөлөгчдийн хамтаар багийнхаа айл өрхүүдээр явж цаг үеийн байдалтай танилцахын зэрэгцээ санаа бодлыг нь сонсож цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаар төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%